Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Телефон утас үүссэн өдөр


Хүн төрөлхтний түүхэндэх суут бүтээл, нээлтүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох телефон утасны үүсэл хөгжил энэ өдөртэй салшгүй холбоотой. 1876 оны гуравдугаар сарын 10-нд Александр Грахам Белл зохион бүтээсэн хэрэгслээрээ найз Томас Ватсонтойгоо холбоо барьсан нь хүн төрөлхтний анхны дуудлага байв. Тухайн үед богино зайд холбоо барих шугам татсан учир Александр хамтрагч Ватсоныг хотын зах хавьцаа аваачин өөрөө төв хэсгээс дуудлага хийж “Ватсон хүрээд ир, чи надад хэрэгтэй байна” хэмээх хоёр өгүүлбэр дамжуулсан байна. 140 жилийн өмнөх энэ өдөр одоо үетэй харьцуулашгүй өөр байсан нь мэдээж. Тухайн үед гэрэл цахилгаан ч хэрэглээнд нэвтрээд удаагүй, машин тэрэг ч бүтээгдээгүй байв. Тиймдээ ч харилцаа холбооны гол хэрэгсэл нь захиа байсан юм. Захидлууд хүрэх газраасаа хамаарч хугацааны хувьд 1-7 хоногт хаягласан эзэндээ хүрдэг байв. Эл байдлыг халж эрс шинэчлэл хийсэн цахилгаан утасны тоо ердөө дөрөвхөн жилийн дотор 60 мянгад хүрчээ. Гэвч одоогийнхтой харьцуулашгүй болхи байсан нь мэдээж. Дуудлага хийхийг хүссэн хүн эхлээд оператортой холбогдож ярихыг хүссэн хүнийхээ нэрийг хэлэх бөгөөд энэ нь хэрэглэгчдэд утасны дугаар байгаагүйтэй  холбоотой.

Цахилгаан утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр тив дамнасан харилцаа холбооны хэрэгсэл болгох зорилгоор мянга мянган ажилчид Хойд Америкийг хөндлөн гулд туулж, бүтэн жилийн турш 14 мянган миль зэс утас татаж, 130 мянган цахилгаан утсаар зүүн эргийг баруун эрэгтэй холбосон гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан