Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ММС болон “Энержи Ресурс” компанийн өрийг Засгийн газар өөр дээрээ шилжүүлж авах уу?

УИХ-ын дарга З.Энхболд цагийг нь олж М.Энхсайханыг зогсоогоогүй бол түүний боловсруулсан гэрээгээр ард түмний өмч болох Тавантолгойн ордыг өрөнд алдах байсан гэдгийг олон нийт одоо ойлгож байна. М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийн эсрэг гэрээ байсныг илрүүлсэн УИХ-ын Ажлын хэсгийн энэ дүгнэлтэд М.Энхсайхан одоо тайлбар өгч чадах уу? Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар Ажлын хэсэг ахлан гэрээний төслийг боловсруулахдаа М.Энхсайхан дараахь асуудлыг мэдэж байсан уу, эсвэл зориуд нуун дарагдуулсан уу?

Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн хэсгээс ....

Энэхүү дүгнэлтийн Хөрөнгө оруулалтын тухай гэсэн 10.6 дахь хэсэгт дурьдсанаар ЭР компаниас 1 тэрбум ам. долларт Ухаа худгийн уурхайд оруулсан байгаа хөрөнгө оруулалтыг багтааж тооцохоор заажээ. М.Энхсайхан сайдын мэдэгдэж байгаагаас харахад хөрөнгө оруулалтын эдгээр үндсэн хэсгүүдийн уул уурхайн тоног төхөөрөмж, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн байгууламж, эрчим хүчний байгууламж зэрэг нь ЭР-ийн одоо Ухаа худгийн орд дээр ашиглаж байгаа хөрөнгө болно.

Гэтэл Энержи Ресурс компанийн хөрөнгө оруулал­танд тооцож байгаа уул уурхайн тоног төхөөрөмж, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн байгууламж, эрчим хүчний байгууламж, бэлэн мөнгө, бараа материал зэрэг нь EBRD, FMO (Nederlands), DEG (Germany), BNP Paribas, BNP and ICBC Facility зэрэг олон улсын банкны 570 сая  ам.долларын барьцаанд байна.

Мөн “Энержи Ресурс корпо­раци” компанийг өмчлөгч болох Мongolian Coal Corp. Ltd (Хонгконг) болон  Mongolian Coal Corp. S.a.r.l (Люксембург) зэрэг компанийн хувьцаа нь толгой компани болох Кайманы арал дахь Mongolian Mining Corporation (товчилж ММС) компанийн гаргасан бондын барьцаанд байна.
Энэ тухай УИХ-ын Ажлын хэсэг “Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмшихээр шалга­раад байгаа “Энержи Ресурс Корпораци”-ийн хувьцаа нь толгой компани болох Кай­маны арлын ММС компанийн их хэмжээний өрийн барь­цаанд байх тул төслийг хэрэг­жүүлэх санхүүгийн чадамж­гүй гэж үзэж байна” гэжээ.

Мөн УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийн 16.14-т “Төсөлд оруулах Хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4 тэрбум гэсэн бөгөөд энэ хөрөнгө оруулалтанд одоо Энержи Ресурсийн Ухаа худгийн уурхайд оруулсан хөрөнгө оруулалтыг 1 тэрбум ам.долларт тооцож байна. Гэвч ЭР-ийн Ухаа худаг уурхайд оруулсан бодит хөрөнгө оруулалт хэд болох, үнэлгээг хэрхэн тооцох, аргачлал, томьёололтой холбоотой заалт алга. Гэтэл Энержи Ресурсийг эзэмшдэг толгой компани “ММС” нь 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1 тэрбум 285 сая ам. долларын богино болон урт хугацааны өртэй гэдгийг “ММС”-ийн 2014 оны жилийн эцсийн тайланд (хуудас 14 болон notes 23, 25, 26) тусгасан байна” гэсэн байна.

Энэ их өрийг төлөхийн тулд хөрөнгө оруулалт нэрийн дор Тавантолгойн коксжих нүүрсний ордыг авах Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын Засгийн газартай байгуулж өгөөд, шанд нь “Энержи Ресурс” компаниа 1 тэрбум долларт үнэлж, Хятадын Шенхуа компанид өгч, өрөө дарах санаархлыг Монгол улсын сайд М. Энхсайхан хэрэгжүүлэхээр оролдсон байна гэдэг хардлага зүй ёсоор үүсч байна. Энэ санаархал бүтсэнгүй.

Харин одоо дампуурч магадгүй гэж байгаа Кайманы арлын “ММС” болон түүний Монгол дахь охин компани “Энержи Ресурс”-ийн дараагийн нүүдэл нь юу вэ?
EBRD, FMO (Nederlands), DEG (Germany), BNP Paribas, BNP and ICBC Facility зэрэг олон улсын банкинд тавьсан 570 сая  ам.долларын өрөө Монгол улсын Засгийн газарт шилжүүлээд аврагдах үү? Монгол улсын Засгийн газар хэнийг хамгаалах вэ? Кайманы арлын ММС компанийг уу?  Өргөн олон Монголчуудын эрх ашиг уу?

Энэ гэрээг боловсруулан зүтгүүлсэн М.Энхсайхан сайд үүнд хариулна уу?
Эх сурвалж:  УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийн 73, 74, 88 дугаар хуудас, http://www.parliament.mn/news/info/categories/

0 Сэтгэгдэл
msc, elbegdorj 2s Mongol uls salah yostoi. enhsaihan met ni daraagin asuud*****
чи үнэхээрийн ийм тэнэг хүн үү ? эсвэл захиалгаар бичээд байгаамуу ?
урвагчийг дүүжил
harin Genco uuniig l eserguutseed bgaam shde, tegsen butsaagaad uursdiinhuu hiisen bulhaig Gencod uuruuleh geed gutgeed, ichsen hun hun ***** gedeg shig l yum bolj baihiin, humuusiig teneg gej boddiin baih da,
Uls toriin career n duussan enkhsaihan yuch hiij medne tord ***** oirtuul.
ireeduig esh uzuulsen boshg nomond e usgeer ehelsen hun yumuu kompan
БИ ОДЖАГРАЛААС Л БАЯН ЮМ БАЙНА
БОЛЬЁ ОО
Er iin tomor zamiin ajiliig bulaagaagui bol tt tusliig yawuulsan bol ene kompani, mongolchuud iim bolohgui bsan gadnii tom kompaniud hymarhad ulsaaraa demjij tusaldag sayhan samsungiin apple tuluh oriig ulsiinh ni irged zadgai mongoor tolj bsan tiim l uls hogjdiin bna harin manaid esregeeree ene kompani shig tom kompani ahiad mongoliig surtalchilj delhiid garahad olon jil shaardlagatai olon ar ger hoolgui bolj bnashdee ai mongolchuud mindee uhaaraach
Энхсайхан,Оджаргал гэсэн луйварчид монголыг зараад дууслаа. Зогсоох арга байна уу АТГ жижиг жараахай хөөцөлдөж байхаар тэднийг оймсдооч
оджаргал гэж нээрээ овоо гар юм аа
БОЛЬЁ ОО
yah gej hulgai hiitcgeesen yum.hohi chini
Оджаргалын баян гэж юу байхав улсын баялагийг хувийнхаа юм гээд бодцон. Олон жил монголын баялаг, тендерээр хөлжиж байгаа эр дээ. Та бидний баялаг тэр хүний халаасыг зузаатгаж байгааг мэдэж байна уу. Өрөнд ороод ирэхээрээ монголын баялгаар төлөх эрх хэн тэнд олгоод байна вэ
чи үнэхээрийн ийм тэнэг хүн үү ? эсвэл захиалгаар бичээд байгаамуу ?
Оджаргал гэдэг хүн чинь газар даахгүй баян хүн гэсэн биздээ. Яагаад ийм их өрөнд орсон юм бол доо.
АШГИЙГ НЬ ОЛИГАРХИ, ӨРИЙГ НЬ АРД ТҮМЭН ТӨЛНӨ ГЭСЭН ҮГ ҮҮ.БҮҮ ХУЦААРАЙ
МОНГОЛЫН ЗГ ГЭРЭЭ ХИЙГЭЭД ГЭРЭЭНЭЭСЭЭ БУЦАЖ ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛСАН БОЛ ГЭРЭЭНИЙ ДАГУУ ХАРИУЦЛАГАА ҮҮРЭХ ЁСТОЙ БХ. ИЙМЭРХҮҮ ГЭРЭЭ ХИЙХ ЮМ БОЛ МОНГОЛ УЛСЫН ЗГ -Т ХЭН ИТГЭХ ЮМ БЭ. МОНГОЛ ХҮНИЙ МОНГОЛ УЛСЫН ИМИЖ ДЭЭРЭМЧНИЙ ДҮРД ОРООД БНА.
Хамгийн их уншсан