Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

32 кг-ын туухай яагаад үнэд хүрээд байна вэ, залилан уу


Хуучны ЗХУ-д үйлдвэрлэсэн 32 кг-ын туухай үнэд оржээ. Манайд хоёр, таван сая төгрөгөөр худалдаж авна гэсэн зар интернетээр түгэж байна.
Гуржид    ийм туухай хулгайлсан хэрэг ганцхан сард дөрөв гарч. Казахстанд ч бас эрэлт ихтэй болж хулгай гарсаар байна гэнэ. Орост ийм туухайг 50, 100 мянган рублиэр худалдаж авна гэсэн зар интернетэд бас зөндөө. Гэхдээ зөвхөн ЗХУ-д үйлдвэрлэсэн туухай гэж онцлоод байдаг.

Уг нь зүгээр л булчин сайжруулахад зориулан бүтээсэн биеийн тамирын нэг төхөөрөг. Хуучин социалист нийгмийн үед бол сургууль бүрийн биеийн тамирын зааланд байж л байдаг, айлуудад ч байдаг байсан зүйл.
Гэтэл өнөөдөр л ийм үнэд хүрээд байдаг. Гэхдээ бүр онцлоод зөвхөн 32 кг-ын жинтэй нь илүү их сонирхол татаж, илүү эрэлттэй байдаг нь.

 Яагаад.......Юугаараа ингэж үнэд хүрээд байна аа.
Оросууд өөрсдөө ч үүний учрыг ололгүй янз бүрийн таамаг дэвшүүлж байна.
Яг үнэндээ нууцсаад байх зүйл энд байхгүй юу. Хүмүүсийн дунд элдэв цуу яриа байгааг тоймловол.

-Алт. 32 кг-ын туухай дотор алт байдаг гэж итгэдэг хүмүүс байна. Энэ нь ам дамжсаар ийм байдалд хүргэсэн байж болох. Гэхдээ үйлдвэрээс иймалтны агуулгатай үйлдвэрлэнэ гэж байхгүй. Харин туухай бол хэн ч сэжиглэхгүй “сав” учраас алттай хүн тэнд хадгалдаг байж болох юм.
-Цагаан алт. Энэ бол хоёр дахь таамаг. Цагаан алт маш ховор металл. Энэ бол Тула хотын заводтой холбоотой таамаг. Ийм туухай үйлдвэрлэж байх үед цагаан алтны агуулгатай Иридийн нөөц илрүүлж байсан гэдэг.
-Цуглуулгын зориулалтаар. Туухайн дээр 32 кг, СССР /Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс/ гэсэн бичээс байдаг. Тэгээд ч нийгэм солигдож ийм бүтээгдхүүн ховордсон болохоор хуучны эд зүйл сонирхогчид хошуурч байж мэдэх.
-Чанар. Байж болох л таамаг. Тэртэй тэргүй фитнесийн төхөөрөмж үнэтэй байгаа өнөө үед энгийн атлаа чанартай ийм бүтээгдхүүнийг сонирохож байн болох. ЗХУ-ын ямар ч бүтээгдхүүн чанар стандартын хувьд зууныг элээнэ. Гэхдээ үнэ нь арай л өндөр байгаа нь энэ таамгийг няцаагаад байдаг.

Казахстаны titus.kz сайтад үүнийг интернетэд ийм туухай худалдан авах зар хэдэн зуугаараа байгаа атлаа “яагаад, юуны төлө” гэсэн асуултад хариулахгүй байна. Залуучууд биеэ чийрэгжүүлэхэд, спортод ийм дуртай болчихсон юм уу гэж асуугаад залилангийн ямар нэгэн сүлжээ байж болох юм гэж бичжээ. Энд бас нэг шинэ таамаг дэвшүүлсэн нь энэ туухай дотор маш ховор металл палладий байдаг гэсэн байна.

Оросууд ч, гүрж, казахстан ч туухайг Турк руу гаргадаг гэсэн ижил мэдээлэлтэй байна. Харин Туркууд яагаад ийм туухай тэгэх тэгэхдээ Тула хотод үйлдвэрлэсэн “СССР” гэсэн бичигтэй 32-ын туухай сонирхоод байгаа нь өнөө болтол тодорхойгүй л байна.
Хэдэн жилийн өмнө хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнпд байсан орнууд, ялангуяа Казахстанд германы үйлдвэрийн “Зингер” оёдлын машин, зөвлөлтийн “Зил” хөргөгч нэг их эрэлттэй болж үнэд хүрч байсан билээ. Тэгснээ хэсэг хугацааны дараа нам жим болоод хэн ч сонирхохоо больсон гэж энд бас бичжээ.

0 Сэтгэгдэл
10say bolno b izde
10sayar awii ter tuhai bga hun utasnii dugaaraa tawchih
haha mal setguulche dotor ni mungun usan hundruulegchtei um
mungun ustai shud
НӨГӨӨ УЛААН МӨНГӨН УС ГЭДЭГ ШИГ Л БАЙХГҮЙ ЮУ
32 kg sssr gesen tuuhai zarna unee bichne hamgiin undur une sanal bologsond ni utasnii dugaaraa ugnu
10say bolno b izde
Дотор нь алт цутгаж тээвэрлэдэг байж болох уу? Алтан тугалыг уншсан хүн бол эндээс ямар нэг санаа шүүрч болох л байх. Гэхдээ уг нь хэтэрхий улиг болсон үеэ өнгөрөөсөн санаа юм даа.
овор багатай болгохын тулд дотор нь масс ихтэй ховор металл байдаг байхгуй юу. 200000 доллар хурнэ
монголд фэйсбүүк нтрээр ийм зар зөндөө байдышд, гүүгэлдээд үзээрэй
***** хийхэд хэрэглэдэг юм бол уу
saihan luivar bn
надад 100 байна
Хамгийн их уншсан