Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы Элчин сайд Шуленбург дайн эхлэхийг анхааруулж байж


 Гитлерийн Герман ЗХУ руу довтолж зөвлөлтийн ард түмний аугаа их Эх орны дайн эхэлсний 75 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хүн төрөлхтөнд хамгийн их гай гамшиг, уй гашуу авчирсан Дэлхийн хоёрдугар дайны энэ хэсэг Зөвлөлт-германы дайн 1418 хоног үргэлжилсэн юм.

Нацист Герман ЗХУ хоёр 1939 онд байгуулсан харилцан үл довлох тухай гэрээ хэлэлцээртэй байсан энэ дайнд Гитлер эртнээс бэлтгэсэн. Энэ дайн эхлэхийг гадаад оронд байсна зөлөлтийн тагнуулууд, тухайлбал японд ажиллаж байсан Тагнуулч Рихард Зорге яг  өдрөөр нь мэдээлж байсан гэдэг.

Гэтэл тухайн үед Германаас ЗХУ-д сууж байсан Элчин сайд Шуленбург бас энэ талаар зөвлөлтийн Гадаад яамныханд мэдэгдэж байсан гэнэ.

Гүн фон дер Шуленбург


Гитлерийн Герман ЗХУ руу довтолж аугаа их Эх орны дайн эхлэхэд Германаас ЗХУ-д Гүн фон дер Шуленбург Элчин сайдаар сууж байжээ. Брауншвейгед Вильгельмийн гимнази, Лозанн, Мюнхен, Берлиний их сургуулиудад төрийн эрх судалж, энэ чиглэлээрээ докторын зэрэг хамгаалан 1901 оноос дипломат албанд шилжсэн тэрээр 1903 оноос Барселонд ерөнхий консул, Прага, италийн Неапольд  Варшав, Тифлист консулаар ажиллаж байж.
1922-1931 онд Тегеранд, 1931-1934 онд Бухарестад элчин сайд байгаад 1934 онд Москвад Элчин сайдаар томилогдож иржээ.
Герман-Зөвлөлтийн харилцан үл довтлох тухай1939 оны наймдугаар сарын 23-ны пактыг батлахад, мөн Найрамдал болон хилийн тухай хэлэлцээрт оролцож байсан хүн.

Дайн эхлэхийн өмнөхөн

Тэрээр Германыг ЗХУ-ын эсрэг дайн хийлгэхгүй байх талаар их хүч гаргаж байсан гэдэг. ЗХУ бол хүчирхэг армитай, цэргийн асар их нөөц хүчтэй гэж Берлинд удаа дараа мэдээлж байжээ.

1941 оны тавдугаар сард Берлинд суугаа ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Владимир Деканозовтой Москвад гурван ч удаа уулзаж.Тавдугаар сарын 5-нд анх удаа уулзахдаа улам бүр ойртож байгаа дайны тухай анхааруулаад бүр эхлэх өдрийг нь хэлж байсан гэнэ. Түүхч Г.Куманёв энэ талаар “22-ны үүрээр...” гэсэн гээд энэ мэдээлийг ЗХУ-ын Коммунист /большевик/ намын Улс төрийн товчооны гишүүн Анастас Микояны эх сурвалжид Шуленбергийг “Төрийн нууцыг ингэж дэлгэсэн тохиолдол дипломатын түүхэнд өөр байгаагүй байх. Үүнийг номер нэгд мэдээлэх ёстой. Эхлээд ноён Молотовт дуулга, мэдээж тэр ноён Сталинд хэлнэ. Гитлер зургадугаар сарын 22-нд ЗХУ-ын эсрэг дайн эхлэх нь. Намайг яагаад ингэж байгааг та асуух байх. Би бол Бисмаркийн үзлээр хүмүүжсэн хүн. Би ямагт Оростой дайн хийхийн эсрэг байсан” гэж хэлсэн гэжээ.
Микоян энэ уулзалтад байгаагүй, энэ талаарх мэдээллийг Сталинаас аваагүй нь мэдээж. Гэхдээ Улс төрийн товчооны хуралдаан дээр “Юутай ч энэ мэдээлэл элчин сайдын хүрээнд байна” гэсэн байна. 

                    Элчин сайд Шуленберг, Зөвлөлтийн гадаад хэргийн ардын комиссариат Вячеслав Молотов хоёр

Германы элчин сайдын зөвлөх Хильгер, ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын Төв Европын хэлтийн эрхлэгч Павлов нарын  байсан энэ  уулзалтын тайланд Шуленберг төрийн нууцыг мэдээлсэн тухай бичээгүй байна.
Гэхдээ л Элчин сайд өөрийнхөө албан үүргийн хүрээнээс хальсан нь харагдаж байгаа юм.  Профессор Габриэль Городецкий өөрийнхөө “Дайны босгон дээр. Мөс зүсэгчийн тухай домог” номд Деканозоныг Элчин сайд 1941 оны тавдугаар сарын 5-ны өглөөний цайнд урьсан. Ярианы үед хоёр орны харилцааны байдлын талаар шүүмжлэнгүй ярилцаж,  болох гээд байгаа дайны тухай цуурхлын ярихад Шуленберг “тэсрэх аюул” гэсэн байна. Ийм цуурхал хаанаас гараад байгаа тухай Деканозовын асуултад Шуленберг “Цуурхлыг баримт гэж үзэх хэрэгтэй” гэж хариулжээ. Ярианы явцад Шуленберг хэд хэдэн удаа энэ яриаг онцгойлон үзэхийг хэлээд дахин уулзаж энэ талаар ярина гэсэн байна.
Дараагийн хоёр уулзалтаар Деканозов энэ цуурхалтай холбоотой хамтарсан мэдэгдэл гаргая гэхэд Шуленберг Сталинаас Гитлерт захидал бичих хэрэгтэй гэж байж.

Дайн зарласан тухай нот

1941 оны зургадугаар сарын 22-ны шөнө Элчин сайд Шуленберг ЗХУ-д дайн зарласан тухай Берлинээс ирсэн нот бичгийг гардуулж өгсөн байна. Өглөөний зургаан цаг хагаст, дайн эхэлснээс хоёр цагийн дараа Элчин сайд Шуленберг ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатад очиж сайд Вячеслав Молотовт нот бичгийг гардуулан өгсөн байна. Молотовын үгээр бол Шуленберг үүнээс ч өмнө 03,30-д ирчихсэн байсан гэдэг.
Германы ЭСЯ-ны зөвлөх Хильгер хожим нь “Бид Молотовтой дув дуугүй, ерийнхөөрөө л гар бариад салсан” гэж бичсэн байдаг. Харин зөвлөлтинй талын орчуулагч Павлов энэ талаар Шуленберг хувийн зүгээс "Гитлерийн шийдвэр ёстой ухаангүй явдал" гэж хэлсэн гэж дурсчээ.

Гитлерийн эсрэг хуйвалдаанд Шуленберг оролцсон

Дайны жилүүдэд тэрээр дипломат албандаа үлдсэн ч шинэ томилолт авсангүй, “Оросын хороо” гэгчийг толгойлж байж. Улмаар Гитлерийн эсрэг хуйвалдаанд оролцож байж. Шуленбергийг 1944 оны долдугаар сарын 20-нд болсон Гитлерийн амь насанд халдах гэсэн хурандаа Штауффенбергийн хуйвалдаанд  оролцсон хэмээн баривчилж  Берлиний Плетцензийн шоронд хорьж байгаад  1944 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 69 насанд нь  дүүжлэн хороожээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан