Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Достоевский: “Дон Кихот”-ыг бариад ороход аймшигт шүүх бүх нүглийг өршөөнө


Алдарт “Дон Кихот”-ын зохиогч Мигель де Сервантесийн нас нөгчсөний 400 жилийн ойд зориулсан интернэтийн хамгийн өргөн хүрээтэй төслийн хүрээнд их зохиолчийг энэ сарын турш дурслаа. “Сервантесийн замаар” хэмээх энэ төслийг google, Испанийн Боловсрол,соёл, сортын яам хамтран хэрэгжүүлсэн байна. Энд архивын хэдэн зуун баримт бичиг, гэрэл зураг, дүрсч бичлэг, нэрт зохиолчийн амьдрал туурвилтай холбоотой газруудаар “аялах” маршрут хүртэл бий.

Их зохиолчийн өвийг 400 жил судалж байгаа ч түүний амьралын олон зүйл өнөө хүртэл нууцлаг, манай дэлхий дээр хамгийн их уншдаг “Ламанчийн зальт Дон Кихот” номын зохиогчийн талаар олон домог яригдсаар байдаг юм. Эдний заримаас нь дурдъя.

Энд Сервантес амьдарч байсан


Сервантес 1547 оны есдүгээр сард Мадридаас холгүй Алькала-де-Энарест төрсөн гэдэг. Энэ хот аялал жуулчлалын гол бүс болдгийн учир нь Сервантесийн байшинтай ч холбоотой. Харамсалтай нь, түүний төрсөн жинхэнэ байшинг хадгалж үлдээгүй, өнөөгийн энэ байшинг жуулчдад зориулан 1956 онд барьсан юм байна. Олон жилийн туршид их зохиолч амьдралынхаа анхны жилүүдийг өнгөрүүлсэн байшинг өөр газар, өнөөдөр Сервантесийн театр байгаа газарт бий гэж үзэж ирсэн. Энд ч дурсгалын самбар босгосон байдаг. Майор гудамжин дахь “шинэ” байшинг дундад зууны хэв маягаар барьж музей байгуулсан. Эн их зохиолч Вальядолид руу явах хүртлээ 1551 он хүртэл амьдарчээ. “Вальядолидод Сервантесийн гэр бүл хаана амьдарч байсныг бид мэдэхгүй. Ганцхан энэ хотод Сервантес уншиж бичиж сурч, Испанийн алдарт жүжигчин Лопе де Руэдийн тоглохыг үзэж байсан” гэж Вальядолид хотын дарга ярьжээ.

Их зохиолч яг хэдний өдөр төрснийг бас мэдэхгүй. Түүнийг Алькала-де-Энаресийн Санта марийн сүмд аравдугаар сарын 9-нд загалмайлсныг бодоход тэрээр есдүгээр сарын 29-нд төрсөн байж болох. Тэр цагт Гэгээн Михаилын өдөр тэмдэглэдэг байсан есдүгээр сарын 29-нд хүүхдэд ийм нэр хайрладаг байсан гэдэг.

1936-1939 онд болсон иргэний дайнаар Сервантесийг загалмайлсан сүм нэрвэгдэж нурсан байна. Харин энд их зохиолчийг загалмайлсан тухай баримт бичиг гэрчилгээг  нутгийн гэгээнтэн нууцлан хадгалж жигнэмгийн хайрцагт хийн гурван жил худагт нуун байж авч үлджээ. Одоо энэ чухал баримтыг  хотын дарга хадгалдаг байна.

Сервантесийн Мадридад амьдарч байхдаа сууж байсан нэг ч байшин хадгалагдаж үлдээгүй. Түүний амьдарч байсан Де-лас-Летрас дүүрэгт тухайн үед алдартай олон яруу найрагч, зохиолч амьдардаг байсны нэг нь алдарт Лопе де Вега.

Их зохиолчийн нас барсан байшин нь Леон болон Франкос гудамжны уулзуур өнцөгт байсан гэдэг. Түүнийг өмчлөгч Дон Луис Франко гэгч шинэ байшин барихаар 1833 онд нураасан байна. Хаан Фернандо YII барилгыг авч үлдэхээр төрийн өмчид үлдээгээч гэж гуйсан ч эзэн нь татгалзсанаар энэ байшин байхгүй болжээ. Одоо энд нь дороо гутлын дэлгүүртэй орон сууцны байшин байдаг гэнэ.

Сервантесийн амьдралын 10 сонин баримт

1.    Түүнийг загалмайлсан өдрийн тухай сүмийн тэмдэглэлээс үүдээд их зохиолчийг 1547 оны есдүгээр сарын 29-ний өдөр төрсөн гэж үздэг.

2.    Сервантес жинхэнэ дайчин байсан гэдэг. Лепантогийн дэргэд болсон тулалдааны үеэр тэрээр чичрэгээр өвчлөөд байсан ч орондоо хэвтэж үлдэхээс татгалзаж хөлгийн давцан дээр гаран тулалдаж гурван ч удаа сумны шарх авсны хоёр нь цээжиндээ, нөгөө нэгийг мөрөндөө авч байжээ.

3.    Хувь заяаны тохиолоор зохиолчийн шарил нэгэн сүмд  их л нууцлаг байж 1835 онд л Испанийн нийслэлд барималч Антонио Сологийн загвараар хөшөөбосгон дээр нь латин, испани хэлээр “Испанийн яруу найргийн хаан Сигель де Сервантест. M.D.CCC.XXXV он” гэж бичжээ.

4.    Хэрэв хүн төрөлхтнийг Аймшигт шүүх дуудвал өөрсдийгөө зөвтгөхөд ердөө ганц ном Сервантесийн “Дон Кихот”-ыг л бариад очиход л хангалттай. Хүн төрөлхтний бүхий л нүглийг хэрэгсэхгүй болгоно” гэж Оросын их зохиолч Фёдор Михайлович Достоевский хэлж байжээ.

5.    1575 оны орчим Сервантесийг олзонд байхад герцог де Сессе хаанд захидал бичиж эрэлхэг цэрэгт өршөөл үзүүлэн тусламж үзүүлэхийг гуйж байсан гэдэг.

6.    Испанийн хаан Филипп III нэг удаа тагтан дээрээсээ тэр дор нэг оюутан модны сүүдэрт суугаад ухаангүй инээж байхыг хараад “Энэ залуу нэг бол ухаан солиотой. Нэг бол “Дон Кихотыг уншиж байгаа” гэж боджээ. Тэгээд хашаачныг очиж үз гэхэд тэрээр эргэж ирээд тэр үнэхээр “Дон Кихот”-ыг уншиж байна гэсэн гэдэг домог байдаг.
7.    “Дон Кихот” романы нэгдүгээр дэвтэр гарсны дараагаар бүхий л Европ номын зохиолчийг нь сонирхож эхэлж. Энэ бүхий л асуултад хянагч  Маркес Торрес ердөө л Сервантес бол “өвгөн, цэрэг, тайж, ядуу” гээд үүнийгээ хоёрдугаар дэвтэр дээр нь бичсэн гэдэг.

8.    “Дон Кихот” Европын бүхий л хэлээр орчуулагдан гарсан. Өнөө хүртэл дэлхий даяар ингэж олноор хэвлэгдсэн ном гараагүй, харин Библи хоёрдугаарт ордог байна.
ХХ зууны дунд үеэр Английн “Их Британи өнөөдөр” хэвлэл дэлхийн 54 орны 100 зохиолчоос  манай эриний дэлхийн шилдэг 40 номыг нэрлэнэ үү гэсэн судалгаа явуулахад нэгдүгээрт “Дон Кихот”, хоёрдугаарт Толстойн “Дайн ба энх” орж байжээ.

9.    Өрөвдөлтэй хэрмэл дайчны дүр яг л байгалийн өвөрмөц бодгаль болон олон судлаачийн анхаарлыг татахын зэрэгцээ сэтгэл судлалын, гүн ухааны “донкихотлох”  гэсэн ойлголт хүртэл бий болсон байна. Аргентины зохиолч Хорхе Луис Борхес Испанийн их зохиолч өөрийнхөө “өөрөө өөртөө эзэн, хөгжилтэй” баатрыг бий болгосон гэж хэлсэн байдаг.

10.    Зарим баримтаар бол Сервантес нас барахаасаа өмнө гэгээнтэн болж өөрийнхөө “Ялагдашгүй Армада” байх, сүм хийдээс ангид байх үзлийнхээ эсрэг болсон гэсэн яриа байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан