Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: АН эрх мэдэл, албан тушаалд тулгуурласан фракцуудын нэгдэл биш үзэл бодол, онолд тулгуурласан бодлогын нам байх ёстой


УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-АН-ын Гүйцэтгэх зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа гэсэн мэдээлэл байна.  ҮЗХ-ны хурлаар ямар ямар асуудлыг хэлэлцэхээр эцэслэн тогтов?
-Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хуралдаанаар хэлэлцэх асуудлаа Гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцэж баталдаг журамтай. Энэ дагуу асуудлуудаа ярилцлаа. Эндээс нэгдүгээрт, намын даргын мэдээллийг сонсъё гэж тогтлоо. Хоёрт намын даргыг томилох асуудлыг ярина. Гуравдугаарт, Их хурлынхаа товыг тогтооно. Дөрөвт, УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн процест судалгаа дүгнэлт хийх “Онцгой штаб” байгуулах асуудлыг ҮЗХ-гоор хэлэлцүүлэхээр болсон. Мөн Үндсэн дүрмийн ажлын хэсгийг ажилд нь оруулахаар ярилцаж тогтлоо.

-“Онцгой штаб” гэдгийг тодруулбал?
-Үнэхээр энэ сонгууль шударга болсон юм уу, үгүй юм уу. Ялалт, ялагдлын шалтгаан юунд байсан юм гэдгийг тодруулж, олон нийтэд мэдээлэх зорилготой штаб байгуулахаар ярьж байгаа.

 -АН-ын Их хурлын тов гарсан уу?
-Яг тодорхой товлосонгүй. Ерөнхийдөө орон нутгийн сонгуулиас нэг сарын өмнө хийвэл зохимжтой гэдэг дээр тогтлоо.

-Танай нам дотор даргынхаа асуудлыг яаравчлуулах сонирхолтой нэг хэсэг байгаа нь илт анзаарагдаад байна л даа. Тэр хэсэг хүн  амбицаа дарж чадахгүй байгаагаас болоод намын дотор хагарал, зөрчил даамжрах юм биш үү. Өөрөөр хэлбэл, намын даргын асуудал удах тусам намын эв нэгдэлд хортой юм биш үү?
-Бид энэ асуудал дээр бэлтгэлээ сайн хангахгүй бол болохгүй л дээ. Бушуу туулай борвиндоо юутай гэдэг билээ. Тийм учраас ийм чухал асуудалд яаран хөнгөн гоомой хандмааргүй байна. Асуудал ямар процедураар явах ёстой юм түүгээрээ л яваг. Гэхдээ энэ асуудлыг шуурхай явж байна гэж би хувьдаа харж байгаа. УИХ-ын сонгууль өнгөрөөд 20 ч хоноогүй байхад АН-ын ҮЗХ хуралдаж байна. Бид бол ялж, ялагдаж сурсан хүмүүс. Хэний ч төсөөлөөгүй үр дүнгээр ялагдсан нь үнэн. Шоконд орсон уу орсон. Гэхдээ шокноосоо маш хурдтай гараад дараагийн ажлуудаа хийгээд явж байна. Тийм учраас намын даргын асуудлыг байж болох хамгийн хурднаараа л явж байна гэж хэлнэ.

-Сонгуульд ялсан ялагдсан хоёр нам хоёулаа л даргын асуудлаа хөндөх бололтой. Саяхан МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдыг “Хариуцлагаа үүрч Ерөнхий сайд болж чадахгүй юм бол намын даргаасаа огцор” гэсэн утгатай үг хэлсэн. Зарим хэвлэлээр “Спикерыг намын даргын суудлаа Ерөнхий сайдад шилжүүлэхийг шаардана” гэсэн мэдээлэл явж байна лээ. Энэ тал дээр та бодлоо хэлэхгүй юу?
-Ялсан нам дотроо ямар асуудалтай байгааг би хэлж мэдэхгүй юм. Тийм учраас энэ асуудал дээр дүгнэлт хэлэхэд эрт байна.

-АН сонгуульд яладсаны дараа нэг нэгнийгээ буруутгасан фракцуудын зөрчлөөсөө болж тарж бутрахдаа тулна гэх хүн байсан.  Яг өнөөдрийн өнцгөөс харвал эсрэгээрээ нэгдэж, ойлголцоод байх шиг байна. Юутай ч өнгөн дээрээ тэгж харагдаж байна. Та дотор нь байгаа хүн энэ тал дээр юу мэдэрч байна вэ?
-Хэт их ялалт хүнийг эвддэг. Ялалтдаа эрдэж, ихэнхдээ алдаа гаргадаг хортой. Харин ялагдал  хүнд ухаарал авчирдаг зүйл. Ялагдсан нам юугаа булаалдах юм бэ. Дараагийн ажлаа л бодох ёстой. Би байнга хэлдэг. АН бол эрх мэдэл, албан тушаал булаалддаг фракцуудын нэгдэл биш үзэл бодол онол дээр тулгуурласан бодлогын нам байх ёстой гэж.

-Одоо тийм байж чадаж байгаа юу?
-Тийм болох ёстой. Тэр зүг рүүгээ зоригтой алхах ёстой. Үндсэндээ манай намд үзэл баримтлал онолын тулгуур зарчим алга. Тийм учраас юун түрүүнд үзэл баримтлалаа тодорхойлж, онолоо боловсруулах ёстой. Үүндээ намын гишүүд дэмжигчдээ өргөнөөр оролцуулах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд Үндсэн дүрмийн асуудлаа ч ярья. Ер нь нам урт удаан бат бөх оршин тогтноё гэвэл намын бүх гишүүдийнхээ оролцоог эрх тэгш хангаж чаддаг байх ёстой. 

-Өнөөдөр танай намд гишүүдийнхээ оролцоог эрх тэгш болгоё гэж ярихаасаа “Бидний ээлж ирлээ, зайгаа тавь” гэх хүн нь олон байгаа юм биш үү?
-Фракцуудыг байхгүй болгоё гэж ярьдаг л даа. Гэхдээ яг ямар арга замаар хийж гүйцэтгэхээ ярьдаггүй. Албан тушаал, эрх мэдэлд тэмүүлж угшил гарлаараа нэгдсэн хүмүүсийн нэгдлийг  фракц гэж яриад байгаа. Үүнийгээ байхгүй болгоё гэж ярьж байгаа боловч одоо “70-80-аад оныхны үе ирлээ. Бидэнд зай тавьж өг” гэж ярьж эхэлж байна. Ухаандаа эрх мэдэл, албан тушаал тойрч бий болж байсан бүлэглэлүүд нь төрсөн он жил, насны хязгаар заасан бүлэглэлүүд болж хувирах  юм байна л даа. Энэ тэгээд намын шинэчлэл болж чадах уу.
 “Чоно борооноор” гэдэг шиг асуудлын сиймхийг ашиглах гэсэн үйлдэл биш гэж үү. Тэгээд ахмад, дунд насныхныгаа яа гэж байгаа юм бэ. Энэ ардчиллын, энэ намын ялагдал, ялалтыг нуруундаа үүрч, унахдаа унаж, босохдоо босч тэмцэж ирсэн урд үеэ  хаашаа яв гэж байгаа юм бол. Зарим залуус асуудалд хэт ойворгон хандаад байх шиг харагдах юм. Уг нь монголчууд “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж згээр ч нэг хэлээгүй байх шүү. Би бол шинэчлэлийг ямар нэгэн хүн, эсвэл настай холбож ойлгохыг эсэргүүцдэг. Эхлээд үнэт зүйл, үзэл бодлоо тодорхойлох ёстой. Энэ л бодитой бөгөөд эрүүл шинэчлэл. Дараа нь намынхаа лидерүүдийг бэлдэж гаргаж ирэх ёстой. Түүнээс биш би 70, 80 оных,  бидний хоолонд орох ээлж гэж ярих юм бол буруу. Энэ бол намын шинэчлэл биш. Дахиад л нөгөө эрх мэдэл албан тушаал тойрсон бүлэглэлүүдийг үүсгэнэ. Үүнийг намаа фракцгүй болгож байна гэж ярих нь дэндүү гэнэн асуудал болно.
 
-УИХ-ын дарга асан З.Энхболд АН-ын даргын тамгаа гардаж аваад “АН фракцгүй нам боллоо” гэж хэлж байсан. Тухайн үед З.Энхболд даргыг “Хэт тунхагийн шинж чанартай үг хэллээ” гэж шүүмжилж байсан л даа. Харин одоо энэ үг биеллээ олох боломжтой юу?
-Энэ нам гарал үүсэл, найз нөхөд, эрх ашиг, цаг хугацааны эрэмбээрээ нэгдэж нийлсэн хүмүүсийн нэгдэл биш онолын, бодлогын нам байх ёстой. Тэгж байж шинэчлэгдэж чадна.

-Таныг “Шонхор” фракцын нөлөө бүхий лидер гэж ярьдаг. Та намаа шинэчлэх зорилгынхоо төлөө “Шонхор” фракцаа задалж, тарааж чадах уу?
-Зарим хүн биднийг “Шонхор” фракц гэж харах дуртай. Тэгж ярих бүүр ч дуртай. Гэхдээ цаана нь байдаг Ардчилсан хүчний холбоо гээд төрийн бус байгууллагыг дурсдаггүй. Тэр байгууллагад эмч нарын, англи хэлээр яригчдын, аялагчдын, автомашин сонирхогчдын гээд 150 орчим клуб байдаг. Өөрөөр хэлбэл, Ардчилсан хүчний холбоо клубын зарчмаар ажилладаг. Тэр 150 клубын нэг нь “Шонхор” клуб. Яахав ээ, биднийг үнэхээр тэгэж харж байгаа юм бол бид клубээрээ улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаанд орохгүй байхад ямар ч асуудал байхгүй. Бид анхнаасаа эрх мэдэл, албан тушаал тойрч нэгдсэн хүмүүс биш болохоор үүн дээр ямар ч асуудал гарахгүй гэж хэлнэ.

-Тэгвэл АН-ын бусад лидерүүд тантай адилхан бодолтой байгаа болов уу. Та тэдэнтэй уулзаж ярилцсан уу?
-Бид намаа шинэчилье гэвэл ойлголцох л ёстой. Урагшаа явах ёстой. Намаа үзэл бодолтой, онолтой, бодлогын институц байлгах ёстой.

0 Сэтгэгдэл
Altan gadas , shonhoriin alban tushaaliin heneetei hor nairuulagchidiig zailuulj baij AN tsewershine. Erdene , Enhold, Gonchigdorj nariin zereg hymyysiig holduulah heregtei. Yneheer ih hural hiibel darga nariig bish engine gishyydiig tuluulugchuur songoj tednii ygiig sonsoe
Баабар яг өмдөндөө баалаа юу. АН-ын дарга болоорой Эрдэнээ. Одоо чиний цаг ирсэн
NDD iin mungu baigaa biz ? ??? tergever = halamj = ???
сэтгүүл л.болормааг алсан хүн нь энэ эрдэнэ шүү дээ.
Луйварчин Эрдэнэ үнэнийг нь хэлсний төлөө сэтгүүлчийн амь насанд хүрсэнүү
Албан тушаал эрх мэдлийн төлөө фракц байгулчихаад яаж ингэж ярьдаг ***** вэ. Үзэл бодлын нам бах ёстой гэж хэзээ ярьж байсан юм сонсоогүй юм байна
За
Ukhsen , amid khumuusiin niigmiin daargaliin mungiig ikh khussan daa.TSaahid yakh bol doo
горхины дээрэмчин сайхан ярьж бнаа. удахгүй уихг- с түдгэлзүүлж шалгана даа.
зохиолч- гүтгэгч гэж мэрэгэжил бий болжээ
эрдэнэ сайн хүн шүү
Ehleed toroos hulgai hiigeed geree zas,hulgaisan mongooroo uls tor hii gesen uguu.ene hulgaichiig uter turgen zailuul
эрдэнэ шиг хатуу гар хэрэгтэй энэ намд
Эрдэнэ АН-ыг удирдаж чадах уу. Ээ дээ мэдэхгүй. Саяын сонгуульд НД-ыэ ажилчдыг ажлаас чинь хална солино гэж айлгаж байгаад санал өгүүлж гарч ирсэн дээ.
зохиолч- гүтгэгч гэж мэрэгэжил бий болжээ
Эрдэнэ АН-ын төвхнүүлээд ирэхээр хөөрхий муу Баабар яах бол оо,
ERDENE EE.HUDLAA SHAAGAAD L.KKKKKKM
Hudlaa shaagaad bdiin. Shudraga haragdah geed bdiimuu
Амжилт хүсьеээ, сонгогдсон тойрог, хариуцсан салбараа босгож ирсэн шигээ намаа босгож ирэхийг ерөөе
Одоо наад намаа чанга гараар төвхнүүлээрэй эрдэнээ. чам шиг хүн л дарга болж байж цэгцэрнэ.
Одоо наад намаа чанга гараар төвхнүүлээрэй эрдэнээ. чам шиг хүн л дарга болж байж цэгцэрнэ.
Хамгийн их уншсан