Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Анхбаяр “Eva Marton”-ын нэрэмжит тэмцээнд тэргүүн байр эзэлжээ


Монгол Улсын бас нэгэн баритон шилдэг гэдгээ баталлаа. Тэр бол УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр. Тэрээр Унгар улсын Будапешт хотноо зохиогдсон дэлхийн нэрт дуучин “Eva Marton”-ын нэрэмжит тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. Тэрээр өмнө нь ОУ-ын дуурийн дуучдын уралдаанд хоёрдугаар байр, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг эзэлж байсан юм. Мөн ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Линховойн нэрэмжит уралдааны гран при шагналтай билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан