Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн салбар дампуурч дууслаа, А.Цогцэцэг сайд аа?


 Өнөөдөр Эрүүл мэндийн салбарын ажил хаа сайгүй нэн хангалтгүй  байгаатай санал зөрөх хүн цөөн. Сүүлийн саруудад бүр ч дордсон нь эмнэлгээр хэдэн өдөр явсан иргэн надад бүр ч их мэдрэгдэв. Хүүхдээ үзүүлсэн ч наад захын эм тарианы хүрэлцээ муутай гаднаас авч ир гэнэ, "толгой" хэдэн эмнэлэг нь шинжилгээ хийх /тоног төхөөрөмж эвдэрсэн гэх мэт шалтгаанаар/ боломжгүй гэсэн хариу өгнө. Аль ч улсын эмнэлгийн үүднээс эрүүл мэндийн үйлчилгээнд сэтгэл дундуур бухимдсан, санаа зовнисон  хүнийг олоход тийм ч хэцүү биш. Орон нутгаас зорьж ирсэн өвчтөнүүд ч "Өмнө нь арай ч ийм байгаагүй дээ" гэсэн гомдлын үгс тээж байгааг сонсож болохоор. Эрүүл мэндийн салбарын дампуурал эмнэлэгээсээ эхэлдэг гэдэг. Ард иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүссэнээрээ байтугай хамгийн наад захын үйлчилгээг ч авч чадахгүй байна.

Хамгийн их хээл хахууль эмнэлэгт байна. Гэтэл иргэд эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа шүү дээ. Хамгийн наад захын эм тариаг гэрээс нь зөөлгөж авчруулж, эмнэлэгээс гарсан хойно ямар ч хяналт байхгүй байна. Эмнэлэгт хэвтээд амьдралын чанар хэдэн хувиар дээшилж байгааг гаргасан тооцоолол ч бас алга. Эмнэлэгийн ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлага гэж байхгүй болсон гэхэд санал зөрөх хүн ховор биз. Өвчтнүүдийг дугаарлан, ялгаварлан гадуурхахын зэрэгцээ эмнэлэгт үзүүлэхийн тулд эмч нарын зүгээс  аль намыг дэмждэг гэж асуух нь холгүй байгаа нь нууц биш.

Ийм л нөхцөл байдалд салбарын сайд нь тайлбар тавиад "өөрийгөө өмөөрөөд" сууж байна.  Ойрхоны нэгэн жишээ дурьдахад, "Өвөлжилт ихээхэн хүндэрсэн таван аймгийн хорин хэдэн сумын дундах отрын бүсэд шаардлагатай байгаа эмнэлгийн түргэн тусламжийн машиныг шийдэлгүй цаг алдчихаад "Хөөцөлдөж байна,  үнэхээр бүтэмж муутай байна" гэж хэлээд сууж байгаа А.Цогцэцэг сайд өрөөсөн хөл дээрээ арай гэж дэнжигнэж байгаа байгаа энэ салбарыг хөл босгож чадах уу гэдэг эргэлзээтэй.

Хэд хоногийн өмнө Дорнод аймагт үл мэдэгдэх шингэнд иргэд хордож, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Харин Г.Цогцэцэг сайд иргэд болгоомжгүйгээс эрүүл мэнд амь насаараа хохирч байна гэх утгатай зүйл ярьж байх юм. Маш ноцтой нөхцөл байдал үүсчихээд байхад салбарын сайд нь бүр тангараг өргөсөн эмч хүн байж цахим хурал хийгээд сууж байгаа нь хачирхалтай.

Жолоодлогогүй эрүүл мэндийн салбар

Ажлаа авсанаасаа хойш шүүмжлэлийн "бай" болоод буй А.Цогцэцэг сайд энэ салбарыг удирдаж чадаж байна уу?, сайд бололохоосоо өмнөхөн хувийн эмнэлгээ "худалдаж" жүжиглэсэн гэгддэг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гэх хатагтай хувийн ашиг сонирхолоосоо илүү ард түмний ашиг сонирхолыг дээгүүр тавьж ажиллаж чадаж байна уу. Эдгээр асуултад хариулахын тулд түүний хувийн мэдээллийг эргэн сөхье.

А.Цогцэцэг сайдын хувьд УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ гэдгээр далимдуулж олон хэргээс мултарч байсан нэгэн аж. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар хувьдаа шамшигдуулсан нь илэрч хууль хүчний байгууллагаар шалгагдах хэмжээнд байсан ч мөн л эрх мэдэлтэй худынхаа ачаар асуудлыг нам дарсан гэж салбарынхан нь ярьдаг юм билээ.

Арьсны төвийн даргын ажлыг хийхийн хажуугаар хувьдаа 10 давхар арьс гоо заслын эмнэлэгтэй бөгөөд хотын төвд мөн эмнэлэгийн салбараа ажиллуулдаг. Түүний бас нэгэн том бизнес нь "Аварга тосон" рашаан сувилалын газар. Уг сувилалын газар түүний хувийн өмч биш боловч яг л саалийн үнээ шиг саасаар ирсэн гэх мэдээлэл бий.

Түүнийг сайд болохоос нь өмнө салбарын зарим эмч нар "А.Цогцэцэг ашиг сонирхлын үүднээс сайд хийх ёс зүйн үндэс байхгүй гэж үзэж байна. Түүний  олсон хөрөнгө, эрхэлж буй бизнесийн эх үүсвэр хаанаас бий болсныг хууль хяналтын байгууллагаар тотоолгох цаг болсон гэж үзэж байна. Бид ил тод, тунгалаг, ард түмэндээ үйлчилдэг Засгийн газрыг байгуулна хэмээн итгэж байгаа тул шинээр байгуулагдах засгийн газарт муу нэртэй луу данстай хүмүүс байх ёсгүй гэдгийг ахнааруулж хэлэхийг хүсч байна. Эмнэлэгт эм тариа дутагдалтай, эмнэлэгийн хэрэгсэл хүрэлцээгүй, эмнэлэгийн төсөв хүрэхгүй байгаа нөхцөлд  хувийн бизнес өсөөд байгааг шалгуулах цаг болсон байна. Ард иргэдийн эм тарианаас хомсолж болохгүй биз дээ хэрэв тийм явдал байсан бол зохих хариуцлагаа шударгаар хүлээх үүрэгтэй. Бид зөвхөн шударга ёсыг цаашид тогтоохыг л хүсч байна. Тийм жишгийг эхлүүлэхийг хүсч байна" хэмээн хэвлэлийн хурал хийж АТГ-т гомдол гаргахаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл ийм л хүн өнөөдөр эрүүл мэндийн салбарыг удирдана гээд "ухнатаад" сууж байна.

Уг нь ЭМ-ийн сайд бол эрүүл мэндийн системийн байгууллагынхаа уураг тархи, нүд чих, алсын хараа нь болж,  төрөөс өгсөн төсөвийг үр ашигтай, шаардлагатай газар нь онож зарцуулах, оношлогоо эмчилгээ урьдчилан сэргийлэх хамгийн дэвшилттэй арга барилыг өөрийн улсын эмнэлэгтээ нэвтрүүлэх, хөдөө орон нутагт эмнэлгийн үйлчилгээ ямар байгааг өөрийн нүдээр үзэж, эмч мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож мэдээлэл авсанаар хаана ямар барилга байгууламж, тоног төхөөрөмж машин унаа, эм бараа хэрэгтэй байгаа, хөдөө сумдад эмчийн хүрэлцээ одоо болтол яагаад хангагдахгүй байгаа зэргийг  зохицуулж байх үүрэгтэй гэдгийг энэ салбарын хэнээс ч асуусан хэлээд өгнө.

Шалтаг тоочиж, шалдар булдар асуудлаар хөөцөлдөх зуур чинь эрүүл мэндийн салбар  дампуурч гүйцлээ А.Цогцэцэг сайд аа.

Төгсгөлд нь У.Хүрэлсүх сайдын хэлсэнчлэн "Дарга хүн бол асуудал шийдэх гэж дарга хийдэг шүү... Түүнээс биш зовлон ярих гэж хийдэггүй юм" гэсэн үгийг эрхэм сайд танд дахин сануулья

Г.Сар
Эх сурвалж:
http://www.zuv.mn/page/newsmore/7223

0 Сэтгэгдэл
Emneleg eruul mendiin salbar uneheer saihan bolj baigaa. 3r emneleg orj uzlee uneheer saihan bolson baina.Ajisag hun baina. Tand ajliin amjilt husye
Ene hunii aav ni ugaasaa emnelgiin hun geseen. Bagaasaa emnelgiin ger buld osson uchraas setgel ni hurtel arai oor oir baigaa. Tiimdee ch shono odorgui hodoo gadaa yaawaad eregtei humuusiin hiij baigaagui ajliig l hiij baigaa haragdah yum. Humuus harj baigaa. Ajild ni chin setgeleesee amjit husye
Ямар муу амтай юм бэ. Эрүүл мэндийн маань салбар харин ч сайхан хөгжиж байхад. Энэ сайд ажлаа маш сайн хийж байгаа харагдаж байгаа шүү
Хэн нэгэн энэ хүнийг огцруулахыг л их хүсээд байгаа бололтой. Надад лав тэгэж санагдлаа. Унаад байсан салбарыг сайхан сэргээж л байна
Би хувьдаа баяртай байна аа. Энэ хүн надад болон манай гэр бүлд асар том сэтгэл зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Гимодеалез гэх эмчилгээг хийлгэх болсон цагаас манай гэр бүл 20 гаруй сая төгрөгийг эмчилгээндээ өгсөн. харин одоо үүнийг төр дааж байна баярлалаа гэхээс өөр юу гэхэв энэ баярласан сэтгэлээ хүн бүрт л хэлээд баймаар байна.
Hiytad gedgiig ni chi yaj batlah um huniig eldveer duudahad uchir bdag um shuu
hulgaicz saidtai salbar oodlohyy,ulsiin sangaas hulgai hiideg hyn szorond bicz saidad tenegyydee zaldag zobhon mongold baidag,daatgal tolood cz hereggyi,ygaasaa darga saidni togloj baigaa um cn,iimteneg mongo hooson hooson tolgoi 21r zyynd uin said hiih be,czadaltai ercztei szydarga zaluu tabimaar um
ХАМГИЙН ЧУХАЛ МЕСТИЙГ ХАМГИЙН ЧУХАЛГҮЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЮМАА МАН-ЫХАН
өөрийгөө магтаж рекламдсан ийм хүн яаж сайд хийхэв дээ, гэхдээ л хэн ч танихгүй хүн сайд болчдог гээд бодохоор мөнгөтэй хүүхэн байна. сайдын суудал авчдаг бас аан. Энэ МАн-ыг яанадаа яана
өмнөх засгийн үед сайдгүй явж байхад хэнд ч буруу өгөхгүй байсан. одоо харин сайдтай болсон чинь нүд рүү нь чичлээд унав.иймд энэ байгууллагыг сайдгүй л байлгахгүй юу даа.Эрүүл мэндийн байгууллагыг хүчээр зах зээлийн нөхцөлд оруулахгүй бол ийм хэл ам мөнхөд байна.Зүгээр л хятадынч юм уу солонгос шиг л систем бий болгочих.
Наад баян сайдаа солиочээ Арай нэг эмч сэтгэлгээтэй амьтан алга уу
emneleg bish gazar bolood bna said minee ergeed xaraashee ur xd bugd xaniaadtai bna saidaa aRAISH DEE TEGEED BAS SAID GENEE XADAGTAI MINEE OO XYTAD AWGAI YMUU ZAILAASHEE SHALGAASHEE ENE XADAGTAIG
Удирдаж байсан Улсын эмнэлэг нь улам бүр өнгө зүс нь доройтоод л Ургуулж байгаа Хувийн эмнэлэг нь өдөр ирэх бүр шил толь болж галалздаг нарийн аргатай шуламын ***** хятад авгай даа.
Hiytad gedgiig ni chi yaj batlah um huniig eldveer duudahad uchir bdag um shuu
Хамгийн их уншсан