“Монгол улсын төрийн дууллын өдөр” — ерөнхий боловсролын сургуулиуд нэгэн зэрэг төрийн дууллаа эгшиглүүлж байна
МИАТ ТӨХК нь БНСУ-ын Gangnam Grand Eye нүдний эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Ерөнхий сайд Н.Учрал: Цахилгааны үнэ нэмэхгүй
Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НАРИЙВЧЛАН ҮНЭЛЖ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛНО
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл-г хүлээн авч уулзлаа
ЗАВХАН АЙМАГ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АЛТАЙН ХЯЗГААРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Бартаат замын авто спортын үйл ажиллагааг байгаль орчны хамгаалалтын шаардлагад нийцүүлэн зохион байгуулах талаар хэлэлцлээ
ШТС-ууд бензинээ дутуу шахдаг гэв үү
Монголчууд дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломжтой ч шатахуун импортлогчдын “ач”-аар олборлосон нефтиэ импортлосоор өнөөдрийг хүрсэн гэдгийг хаана, хаанаа ярьдаг. Нефть боловсруулах үйлдвэр барих тухай асуудлыг олон жил ярьж байгаа ч ажил хэрэг болгох сонирхол улстөрчдөд байдаггүй. Шатахуун импортлогчдын лобби хүчтэй гэдгийг бид амьдралаараа баталж яваа ард түмэн. Шатахуун импортлогчид хамгийн их татаасыг төрөөс авч, тэрнийхээ хэрээр ард иргэдийнхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлсээр ирсэн. Саяхан импортын шатахуунуудын онцгой албан татварыг тонн тутамд нь 100 мянган төгрөгөөр бууруулсан ч шатахууны жижиглэнгийн үнэ буурах нь бүү хэл ганхаа ч үгүй.
Харин татвар буурсантай холбоотой биш “Содмонгол” компанийн захирал Ц.Анандбазар сайдад нэр дэвшихтэй зэрэгцэн “Сод монгол”-ын шатахуун түгээх станцууд шатахуунуудаа литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулж байлаа. Энэ бүхнээс харахад шатахууны үнийг бууруулах тийм ч сүртэй асуудал биш гэдэг нь илэрхий болж байгаа юм.



Тэгвэл шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахдаг гэсэн гомдлууд цахим ертөнцөд хөвөрч эхэллээ. Энэ бүхнийг хянах ёстой газар болох Стандартчилал, хэмжилзүйн газар нь энэ бүхнийг тоодог ч үгүй юм байх. Шатахуун импортлогчид болох Петровис, Сод монгол, Магнай трейд, Тэс петролиум, Шунхлай, М-Ойл зэрэг компаниудад нефтийн үйлдвэр монголд барих нь орлогыг нь хаах асуудал болж хувирдаг учир энэ яриаг ажил хэрэг болгохгүйн тулд нэгдэж чаддаг. Энэ бүхэн нь хангалтгүй санагдаад бензинээ дутуу шахдаг гэнэ үү.
У.Жанцан

Anduud deer b.dag sod mongol kolonk dandaa dutuu shahdag.tiim bolohoor ni ger anduud murtluu bur Germes iin tiishee toirch ybj avdagiishd
Монголчууд минь дээ, 20.000, 10.000 биш 21.000, 10.500 ийм мөнгөнд хийлгэж байл даа. Тэгэхгүй бол бүхэл тоон дээр дутуу шахахаар тааруулчихсан шүү дээ. Эсвэл дүүргэ гэвэлд яг хийнэ. тэгэхгүй бол худлаа, худлаа. Одоо л хэлж байгаа болохоос ....
Монголчууд дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломжтой ч шатахуун импортлогчдын “ач”-аар олборлосон нефтиэ импортлосоор өнөөдрийг хүрсэн гэдгийг хаана, хаанаа ярьдаг. Нефть боловсруулах үйлдвэр барих тухай асуудлыг олон жил ярьж байгаа ч ажил хэрэг болгох сонирхол улстөрчдөд байдаггүй. Шатахуун импортлогчдын лобби хүчтэй гэдгийг бид амьдралаараа баталж яваа ард түмэн. Шатахуун импортлогчид хамгийн их татаасыг төрөөс авч, тэрнийхээ хэрээр ард иргэдийнхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлсээр ирсэн. Саяхан импортын шатахуунуудын онцгой албан татварыг тонн тутамд нь 100 мянган төгрөгөөр бууруулсан ч шатахууны жижиглэнгийн үнэ буурах нь бүү хэл ганхаа ч үгүй.Харин татвар буурсантай холбоотой биш “Содмонгол” компанийн захирал Ц.Анандбазар сайдад нэр дэвшихтэй зэрэгцэн “Сод монгол”-ын шатахуун түгээх станцууд шатахуунуудаа литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулж байлаа. Энэ бүхнээс харахад шатахууны үнийг бууруулах тийм ч сүртэй асуудал биш гэдэг нь илэрхий болж байгаа юм.



Тэгвэл шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахдаг гэсэн гомдлууд цахим ертөнцөд хөвөрч эхэллээ. Энэ бүхнийг хянах ёстой газар болох Стандартчилал, хэмжилзүйн газар нь энэ бүхнийг тоодог ч үгүй юм байх. Шатахуун импортлогчид болох Петровис, Сод монгол, Магнай трейд, Тэс петролиум, Шунхлай, М-Ойл зэрэг компаниудад нефтийн үйлдвэр монголд барих нь орлогыг нь хаах асуудал болж хувирдаг учир энэ яриаг ажил хэрэг болгохгүйн тулд нэгдэж чаддаг. Энэ бүхэн нь хангалтгүй санагдаад бензинээ дутуу шахдаг гэнэ үү.
У.Жанцан

0 Сэтгэгдэл
2017.01.24
2017.01.24























