Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Х.Бадамсүрэнгийн ”балаг”

Баян хүнийг балаг тойрохгүй гэж наадмыг бут авсан ганган Х.Бадамсүрэнгийн гоёо Наадмын дараа намар гэдэг. Гэхдээ ирэх наадам хүртэл шуугиулсаар байх ганган гоёлыг Эрдэнэтийн захирал Х. Бадамсүрэн саяхан дэлгэж олныг сортойлгожээ. Унасан мориныхоо нурууг хотойлгом нүнжигтэй, цэвэр алтан бүүрэгтэй эмээлээр Эрдэнэтийн захирал мань эр Хүй долоон худагт гоёж олны нүдийг хужирлав. Ямар үнэтэйг шохоорхсон сониуч зарим нэгэнд Х. Бадамсүрэнгийн жолооч нь “энэ миний унаж байгаа Лексус-570 машинаас үнэтэй эд дээ” хэмээн саймшсан гэнэ. Үнэхээр тийм бол багаар бодоход 300 сая төгрөг хүрэхүйц лут эд бололтой. Хямралын үед төрийн мөнгөөр үнэтэй машин авлаа гэсэн дуулиан нь намжаагүй шахам байхад түүнээс ч үнэтэй алтан эмээлээр наадмын гурав хоногт гангарсан нь ёстой л нөгөө “ичдэггүй лүд юм аа” гэх шүүмжлэлийг дагуулж олны дургүйг хүргээд амжив. Төрийн компанийн хүн хэт тансаглаж болдоггүйг мань Х. Бадамсүрэн тоодоггүй нь харамсалтай. Гэнэт идэх гэдсэнд халтай л гэдэгсэн дээ.
1 Сэтгэгдэл
Аssa хуурамч мэдээллээ аваач ээ. 3 жил өнгөрч байна ш дээ. Музейн зураг тавиад улс амьтны толгой эргүүлэхээ болиоч ээ. Манайд ийм эмээл байхгүй, хэрвээ манайх юм бол авчраад өгчих дөө. Ёс зүйгүй, мөнгөний төлөө амиа тавьчих шахдаг сэтгүүлчид зайгаа тавьж өгмөөр юмаа.
Ингэж шалчигнаж байхаар иймэрхүү юмнуудыг зүгээр цааш нь харуулчихаж чаддаггүй л юм байх даа. Хөх, босоо, хас энээ тэрээ бүлэглэлүүд гээд солиороод байдаг. Энэ тэнд ганц нэг арчаагүй хужааг зодлоо гэж дуулддаг. Уг нь бол жинхэнэ бүлэглэлүүд энэ мэт задарсан этгээдүүдийг цэвэрлэж осол мосол хийж л явдаг юм байна лээ ш дээ.
Хамгийн их уншсан