Аргагүй л сайн аав юм даа
2017 оны 11 сарын 10

Сайн аав, Сайн дуучнаас гадна сайн хамтрагч, сайн найз хэмээн түүнийг даган дуурайж, шүтэж явдаг хүмүүс олон. Яаж ч завгүй байсан анд нөхдөө мартдаггүй, хөөрхөн охиндоо зав гаргахаа ч сайн мэддэг нэгэн. Түүнийг юманд хэрхэн сэтгэл гаргаж байгааг нь уран бүтээлээр нь дамжуулаад л төвөггүйхэн мэдэж болно. Зарим дуучид мөнгөний сургаар л амаа нээдэг бол түүнд энгүй их тэмүүлэл, сэтгэлийн жигүүр бий. Тэр хэзээ ч урлагийг мөнгө олох хэрэглүүр гэж үзэж байгаагүй.  Мөн түүнийг дэндүү мундаг тэвчээртэй хүн гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэх биз. Сайхан ханиа өвчний улмаас алдаж бяцхан охиноо хөтлөөд үлдсэн ч тэрээр гуниж гутралгүй харин ч охиныхоо төлөө хөдөлмөрлөх ёстой хэмээж байсан. Түүний хувьд саяхнаас тоглолтын бэлтгэлдээ ороод нэлээд завгүй гүйж яваа сурагтай. Дэлгэрмөрөн тоглолтоо охин Зөөлөнсийгийнхээ төрсөн өдрөөр хийх гэж байгаа. Гэсэн ч хэзээ ч аав хүнийхээ үүргийг мартдаггүй Дээгий тоглолтоосоо өмнө охиныхоо төрсөн өдрийг анги хамт олон, найз нөхөдтэй нь хамт тэмдэглэх гэнэ лээ. Аргагүй л сайн аав юм даа.   


 

 


Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.