Өргүй бол 150 сая хүртэл төгрөгийн ипотекийн зээл авч болно
Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг
Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
100 ажилтан нэг дор өвдсөнөөр 85 нислэг цуцлагдав
Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна
Чөлөөт бөх: Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн өнөөдөр эхэллээ
Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын номын нээлт болно
АН: МҮОНРТ-ийг уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардав
Тавдугаар сарын 23-нд бүх нийтээр амарна
УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ
Малчдын улсын зөвлөгөөнд 850 гаруй төлөөлөгч оролцож байна
“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, мал аж ахуйн салбарт ажиллаж буй эрдэмтэд, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, манай улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчид нийт 850 хүн оролцож буй. Зөвлөгөөний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын их хурлын депутатууд, төр, нийгэмдээ ажил хөдөлмөрөөрөө үнэлэгдсэн алдарт малчид, улс, аймаг, сумын аварга малчид багтжээ.
Өнгөрсөн жилийн малчдын улсын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд, монгол малын удам зүйг хамгаалах тухай асуудлуудыг авч хэлэлцсэний үндсэн дээр УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулан, 2018 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжих бэлтгэл ажлаа хангаад байна.
Тэгвэл энэ жилийн малчдын зөвлөгөөнөөр дээр дурдсан мал аж ахуйн салбарын суурь хуулиудыг тайлбарлан таниулах, Бэлчээрийн хуулийн тухай, бэлчээрийн төлбөрийн асуудлыг ухаалгаар шийдэх гарцыг олох, төрөөс малчдын нийгэм, эрүүл мэнд, боловсролын талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар танилцуулна.

0 Сэтгэгдэл