Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Н.Төгсцогт хүрэл медалийн болзол хангалаа

Лондонгийн олимпод зодоглож байгаа манай  багийн хамгийн отгон гишүүн, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт  рингэнд ээлжит өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа. Медалийн төлөө Узбекийн  залуу тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлсэн тэрбээр тоглолтын эхний үед нэг оноогоор ялагдсан ч  хоёр, гуравдугаар үед илүүрхэн тоглож 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялснаар Монголын олимпийн түүхэнд 22 дахь медальтан болж байна. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө тоглох боломжтой юм. Түүний дараагийн учраа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоиан юм.  Мөнгөн медалийн төлөөх тоглолт наймдугаар сарын 10-нд  орон нутгийн цагаар 20.30 цагт буюу Монголын цагаар 11-ний шөнө 03.30 цагт болно.

Лондонгийн рингэнд эх орноо төлөөлж буй Монголын ширэн бээлийтнүүдээс 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Монголын цагаар 9-ний үүрээр 05.00 цагт рингний эзэн орны тамирчин Том Стокертэй хүрэл медалийн төлөө  тоглох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан