Урт цагаанд үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой
Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодлогын арга хэмжээг хэлэлцлээ
Зориулалтын бус хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоомтой ус руу орохоос татгалз
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Бритни жилийн дотор 58 сая ам.долларын орлого олжээ
Дуучин Бритни Спирс нэг жилийн дотор 58 сая ам.долларын орлого олж, эмэгтэй дуучдаа тэргүүлжээ. Хэдийгээр Бритни улирч буй онд шинэ уран бүтээл, цомог гаргаагүй ч өмнө нь бүтээсэн “Femme Fatal” цомог болон түүний аялан тоглолтоос ихээхэн өндөр ашиг олсны дээр “Elizabeth Arden”-тай хамтран гаргаж буй үнэртэй усны борлуулалт, янк бүрийн реклам сурталчилгаанаас нэлээд орлого олжээ. Хэдийгээр Бритни бусад эмэгтэй дуучдаа орлогоороо тэргүүлсэн ч өнгөрсөн жилийнхээсээ арай багыг олсон байна. Тэрээр 2010 онд 64 сая ам.долларыг халаасалсан юм.

Тэгвэл улирч буй оны хамгийн өндөр орлоготой дуучдын хоёрдугаарт Тэйлор Свифт 57 сая ам.доллараар бичигджээ. Харин дуучин Рианна 54 сая ам.доллараар гурав, Лэйди Гага 52 саяар дөрөв, Кэти Перри 45 сая ам.доллараар тавдугаарт жагссан байна. Уг жагсаалтад Мадонна 30 сая, Бионсе 40 сая ам.долларын орлогоор мөн дээгүүр бичигджээ.

Форбес сэтгүүл өнөө цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй дуучдын 2011 оны тавдугаар сараас 2012 оны мөн үе хүртэл хугацааны орлогыг тооцоолон дээрх жагсаалтыг гаргажээ.

0 Сэтгэгдэл