Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Их дээд сургуулийн багш нарыг АНУ-д сургах тэтгэлэг зарлагдлаа
АНУ дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс Азербайжан, Армен, Афганистан, Гүрж, Египт, Йордан, Казахстан, Киргизстан, Ливан, Монгол, Непал, Палестин, Сири, Тажикистан, Тунис улсын их дээд сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны багш нарын дунд АНУ-д тэтгэлгээр суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь дээрх орнуудын нийгмийн ухааны тэнхмийг хөгжүүлэх, багш нарын заах арга зүйг сайжруулах, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, судалгааны ажил хийж олон улсын хэмжээнд хамтарч ажиллахыг нь дэмжих явдал юм.
Эрдмийн зэрэг олгохгүй энэхүү хөтөлбөрт шалгарсан багш нар АНУ-ын их дээд сургуульд тав болон ec хүртэлх сарын хугацаатайгаар сурч ажиллана. Энэ хугацаанд олж авсан мэдлэг чадвараа өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Шалгарсан хүмүүс 2013 оны 8 эсвэл 9-р сараас эхлэн энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Судалгааны арга зүйг сайжруулах нь – нийгэм хүмүүнлэгийн ухааны арвин туршлагатай багш нарын судалгаа хийх аргыг нь дээшлүүлж, улмаар хийж гүйцэтгэсэн судалгааг нь олон улсын хэмжээний сэтгүүлд хэвлүүлэх зорилготой энэ хөтөлбөр нь тав хүртэлх сарын турш үргэлжлэх бөгөөд хөтөлбөр дууссаны дараагаар эх орондоо нэг жилийн хугацаанд ажиллаад дахин энэхүү хөтөлбөрт оролцох боломжтой.
Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа 2013 оны 4 дүгээр сарын 1.
Өргөдлийн маягт болон бүх хавсралт материалуудын эх хувийг нэг хуулбарын хамт заасан хугацааны дагуу ирүүлнэ үү. Хугацаа хэтэрсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй болохыг анхааруулж байна.
Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг www.earcmn.org цахим хуудаснаас авч болно. Мөн хөтөлбөрийн талаарх зөвлөгөөг Баасан гариг бүрийн 16.30 цагааc БЗМТ дээр өгөх тул та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.
Холбоо барих хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, МКМ 24-р байр, 1 давхар, Улаанбаатар-210648
Утас: 319016, Факс: 326941

0 Сэтгэгдэл