Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан БНХАУ-ын Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар хоёр хотын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажилтан, албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан ажил олгогчид болон нийслэлд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хуулийн хүрээнд ажиллаж, хөдөлмөрлөх таатай нөхцөлөөр хангах, тэдний эрх ашгийг хамгаалахад нийслэлийн зүгээс дэмжихээ илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Бээжин хотын зах зээлд гаргах, хамтран ажиллахыг санал болгов.

Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Жан Пэн “Бид ажилтнуудын ур чадвар, ажиллах орчныг дээшлүүлэхэд онцгой анхаардаг. Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтай хамтран ажиллаж, хоёр хотын ажилтан, албан хаагчдын харилцааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийг зорино” гэлээ.

Улаанбаатар хот төрийн байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагуудын оролцоонд тулгуурласан гурван талт хамтын ажиллагааг хөдөлмөрийн харилцаанд баримталдаг. Гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын асуудлаар талуудын оролцоог хангах нь чухал болохыг онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан