Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Туркийн засгийн газрын тэтгэлэг 2013-2014
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд гадаадын улс орнуудаас тус улсын их, дээд сургуульд ирж суралцах магистр болон доктор оюутуудад олгох тэтгэлгийн бүртгэл эхэлсэн байна.

Энэхүү тэтгэлэгт хамрагдан инженер технологи, хөдөө аж ахуй, эдийн засаг, улс төр, хууль, түүх, нийгмийн ухаан, хэл шинжлэлийн чиглэлээр суралцах боломжтой юм байна. Тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахад насны хязгаар заасан /магистрын сургалтад 1983-01-01, докторын сургалтад 1978-01-01-нээс хойш төрсөн байх/ бөгөөд магистрын сургалтад 2012-2013 оны хичээлийн жилд дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөх оюутан бүртгүүлэх эрхтэй.

Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr/en эсхүл www.trscholarships.org цахим хуудаснаас авна уу. Бүртгэлийг 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дээрх онлайн хэлбэрээр хийх бөгөөд бүртгүүлэх заавар турк, англи хэл дээр байгаа болно.   

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд гадаадын улс орнуудаас тус улсын их, дээд сургуульд ирж суралцах бакалавр оюутанд олгох тэтгэлгийн бүртгэл 2013 оны 5 дугаар сард эхлэх бөгөөд Туркийн талаас мэдээлэл ирмэгц бид цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэх болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан