Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Амжилтаа төлөвлөөд, амжилтанд хүр
МЗХ, тус холбооны “Залуучуудын хууль эрх зүйн хороо”-ноос санаачилан хууль зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучууддаа хэрэгтэй мэдээ мэдээллийг олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор цуврал лекцүүдийг зохион байгуулж байгаа мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл энэхүү лекцийн сүүлчийнх маргааш оюутан залуучууд та бүхэнд хүрэх юм байна. Энэхүү лекцээр дамжуулан МУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хуульч С.Эрдэнэболд амжилтанд хүрсэн нууцаасаа хуваалцаж, оюутан залуучуудын хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор  “маш үнэтэй” лекцийг үнэ төлбөргүй авах боломжийг залуучууддаа олгож байгаа аж. 03-р сарын 13-нд “Хуулийн сургууль Монгол, АНУ-д” сэдвээр эхэлж, 03-р сарын 20-нд “Хуульчийн илтгэх чадвар” сэдвээр үргэлжилсэн энэхүү цуврал лекц маргааш буюу 03-р сарын 27-нд “Амжилт, төлөвлөвт” сэдвийн дор болж дуусах юм байна. Энэхүү лекц ньМУИС-ийн Эрдмийн танхимд 17 цагаас зохион байгуулагдах аж. Оюутан залуус та бүхэнүнэ төлбөргүй энэхүү лекцэнд хүрэлцэн ирж, өөрт хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авахыг хүсвэл 96049499 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан