Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Эрдэм боловсролтой, зөв монгол хүн” уулзалт хэлэлцүүлэг хийлээ

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, БШУЯ хамтран “Эрдэм боловсролтой зөв монгол хүн” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Боловсролын салбарт шинэчлэлийг хэрхэн хийх болоод ямар замаар үр дүнд хүрэхийг  тодорхойлох нь энэ уулзалтын гол зорилго. Хэлэлцүүлэгт БШУ-ны сайд Л.Гантөмөр, тус яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, нийслэлийн Боловсролын газрын дэд дарга Х.Батбаяр, дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Тамгын газрын дарга М.Бадрах нар оролцсон байна. Энэ үеэр БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр боловсролын салбарын шинэчлэлийг хэрхэн хийж буй талаар болон хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдийг танилцуулав. Үүний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр илтгэл  тавихдаа “Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь бидний хамгийн чухал зорилго” хэмээн онцоллоо. Мөн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар салбарын яам болоод дүүргийн удирдлагуудад асуулт тавьж, мэдээлэл солилцсоноор энэхүү уулзалт, хэлэлцүүлэг өндөрлөсөн билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан