Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Дэлхийн боловсролын чиг хандлага, өнөө ба ирээдүй

МЗХ-ноос оюутан залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Би Залуу хүн” цуврал лекцийн ээлжит лекц өнөөдөр болох юм байна. Нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцах “маш үнэтэй” лекцийг үнэ төлбөргүй авах боломжийг залуучууддаа МЗХ цуврал лекцээрээ дамжуулан хүргэж байгаа билээ. Тэгвэл энэхүү лекцийн энэ 7 хоногийн зочиноор Монголын Royal академийн ерөнхий захирал, доктор Н.Учрал уригдаж “Дэлхийн боловсролын чиг хандлага, өнөө ба ирээдүй” сэдвээр лекц унших юм байна. Өнөөдрийн лекц нь 18:00 цагаас МЗХ-ны “Залуучуудын нээлттэй танхим”-д болох юм. Энэхүү цуврал лекц нь 05-р сарын 03 хүртэл үргэлжлээд дуусах бөгөөд дараагийн лекцүүдэд IV/19-нд УИХ-ын гишүүн, АЗХ-ны ерөнхийлөгч Б.Болор “Залуу хүн”, IV/26-нд УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар “Өөрийгөө зас, гэрээ зас, төрөө зас”, V/3-нд хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяа “Хайрын төгс ялгуун харилцаа” сэдвээр унших юм байна. Оюутан залуус, сонирхсон хэн бүхнийг үнэ төлбөргүй энэхүү лекцэнд хүрэлцэн ирж, өөрт хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авахыг уриалж байна.

0 Сэтгэгдэл