Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ө.Төгөлдөр: 43864 хүн элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүллээ

Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дууссантай холбогдуулж дараах зүйлсийг тодрууллаа.

-2013 оны ЭЕШ-ын бүртгэл өнгөрсөн долоо хоногт дууссан. Энэ онд нийт хэдэн сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бэ?
-Улсын хэмжээнд бүртгүүлсэн шалгуулагчийн тоо 43864  байна.  Төгсөх ангийн 37449 сурагч бүртгүүлсэн. Үлдсэн 6415 нь гадаадад байгаа болон өнгөрсөн жилийн төгсөгч. Хуваарийн  дагуу өнөөдрөөс эхлэн хөдөө орон нутагт байгаа ЭЕШ хариуцсан мэргэжилтнүүдээс мэдээлэл хүлээж авна. Ерөнхийдөө мэдээллийн бүртгэл  бааз ирэх сарын 01 хүртэл хийгдэнэ. Тиймээс бүртгэлийн одоо гаргаад байгаа тоо ганц хоёроор өөрчлөгдөж магадгүй.
-Бүртгүүлэгчдэд суудлын хуваарь бүхий шар хуудсыг хэзээ тараах вэ?
-Зургадугаар сарын 1-ээс 7-нд суудлын хуваарь бүхий шар хуудас төгсөгчдөд тараана. Энэ жил сургуулиа төгсч байгаа шалгуулагчид сургуулиасаа авна.  Харин өмнөх оны төгсөгчид буюу дахин их, дээд сургуульд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс бичиг баримттайгаа ирж авах боломжтой. Орон нутгийн сурагчид тухайн газрынхаа Боловсролын газраас шар хуудсаа авна.
-Шалгалтын хугацааны талаар?
-Шалгалтыг улсын хэмжээнд зургадугаар сарын 14, 15, 16-нд авна. Хугацааны хувьд математик, физик, хими гэсэн хичээлийн үргэлжлэх хугацаа 100 минут. Бусад хичээлийн шалгалт 80 минут үргэлжлэх журамтай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан