Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монгол судлалын төв байгуулах шаардлагатай гэж үзлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Танилцуулгыг БШУ-ы сайд Л.Гантөмөр хийв. Тэрээр “Монгол судлал 100 гаруй жилийн өмнө өрнө дахинд үүсч, 20 гаруй орны 70 орчим эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн хөгжиж ирсэн боловч дэлхийн улс төр, нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн хямралаас шалтгаалан сүүлийн 20 гаруй жилд АНУ, Герман, Англи зэрэг орны монгол судлалын зарим төв хаагдаж, үйл ажиллагаа нь хумигдсан. 1990-иэд оны эхээр БНХАУ-ын олон судлаач манай их, дээд сургууль болон ШУА-ийн Монгол судлалын хүрээлэнд эрдмийн зэрэг хамгаалж байсан юм. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал цөөрч, дорно дахины сэтгүүлүүдэд Монголтой холбогдолтой өгүүлэл гарах нь багассан.

Мөн өрнөдийн орнуудаас манай их, дээд сургуульд ирж суралцаж буй оюутан байхгүйн дээр өмнөд хөршөөс ирж эрдмийн зэрэг хамгаалдаг оюутан ч байхгүй болсон. Харин ч эсрэгээрээ Өвөрмонголын их сургуульд манай улсаас магистр, док­торантурт суралцах оюутны тоо нэмэгдсэн. Олон улсын Монгол судлалын байдал ийм болсон үед эх орондоо энэ төвийг олон улсын хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр, бид Монгол судлалын цөм байх байр сууриа хамгаалж үлдэх ёстой. Ийм үед Засгийн газраас Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай хуулийн төслийг эрдэмт­дийн судалгааны үндсэн дээр боловсруулж, Монгол суд­лалын үндсэний зөвлөл бай­гуулахыг дэмжсэн.
Үндэсний Аюулгүй Байд­лын Зөвлөлөөс зөвлөмж гарган Монгол судлалыг төрийн бод­ло­гоор хөгжүүлэх, хөтөл­бөр боловсруулан хэрэг­жүүлэхийг заасан бол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мон­гол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн га­зарт чиглэл болгоод байна. Тиймээс дээрх хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөх”-ийг байнгын хорооны гишүүдээс хүсэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Хэчнээн тусгай сан байна вэ, ямар сан нь үр ашигтай, ашиггүй ажиллаж байгаа эсэх, ашиггүйг нь татан буулгах боломж бий юү.

Уг хуулийн төсөлд тусгасан угсаа нэгтэй улсуудад Монгол судлалын төвүүд байгуулах талаар тодруулах”-ыг хүсэв . Үүний хариуд Л.Гантөмөр “Сангийн яамнаас ажлын хэсэг гарч тусгай сангуудыг хэрхэх талаар төсөл бэлтгээд дуусч байна. Удахгүй танилцуулах байх. Бид зохицуулалтаас өмнө амжиж Монгол судлалыг дэмжих тогтолцоог оруулж байгаа юм. Энэ асуудал дэмжигдвэл алийг нь үүргийн, тусгай, эргэлтийн сан болгох эсэхээр нь ангилна. Монгол судлалыг дэмжих сан байгуулж буй үндсэн шалтгаан нь энэ салбарт хөрөнгө мөнгө зарах зорилготой. Гадаад, дотоодын эх үүсвэрийг хэрхэн дайчлах нь манай эрдэмтдийн судалгаанаас хамаарна. ОХУ-тай хамтарсан төсөл хэрэгжиж байна. Гэхдээ бид сангаа байгуулж тодорхой төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэн төрийн мэдэлд авч явах хэрэгтэй. Монгол угсааны улс орнуудад Монгол судлалын төвийг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үүнээс гадна дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон их, дээд сургуульд Монгол судлалын төв байгуулах нь бидний туйлын зорилго. Татан буугдаж байгаа Монгол судлалын төвүүдийг татан буулгахгүй сэргээх талаар анхаарч ажиллана” гэв.
УИХ-ын гишүүн Д.Дэм­бэрэлийн асуултын дараа санал хураалт явуулахад дээрх төслийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэл­цүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
0 Сэтгэгдэл
gantomor saidtai yaj holboo barihuu
Хамгийн их уншсан