Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“ЧИНГИС ХААН” БУЮУ МОНГОЛЧУУДЫН “БОИНГ” ГАЗАРДЛАА
Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй анхны том онгоц АНУ дахь үйлдвэрээсээ шууд нисч Чингис хаан буудалд газардлаа. Бид бүгдийн өмч “Боинг 767 300ER” агаарын хөлөг нь нисэх буудлынхаа адил “Чингис хаан” нэртэй. Өчигдөр өглөөний долоон цагт Сиатл хотоос хөөрсөн онгоцны анхны зорчигчид нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа болон “МИАТ” ХК-ийн захирал С.Жаргалсайхан нар байлаа. Мөн тэдний хамт “Боинг” компанийн менежер Рэнди Хасси хүрэлцэн иржээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй угтан авагчид шинэ онгоцоо газардах мөчийг хүлээж зогссон юм. Нисэх багийн ахмад С.Мөнх-Очир нислэгээ амжилттай дуусгаад Ерөнхий сайдад рапорт өглөө. Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчдөөс гадна “МИАТ” ХК-ийн хамт олон, сэтгүүлч сурвалжлагч, алд цагаан хадагтай “монгол хатад”, морин хуурын ансамбль, ЦДБЭЧ-ын үлээвэр найрал хөгжимчид “Чингис хаан” онгоцыг угтсан юм. 210 хүний суудалтай, 12 мянган км замыг зогсолтгүй туулах чадвартай агаарын хөлөг тун удахгүй АНУ-руу шууд нислэгтэй болно гэдгийг Зам тээврийн сайд А.Гансүх хэллээ. Мөн тэрээр 2016 онд дараагийн хоёр “Боинг”-ийг хүлээн авна гэсэн юм.

0 Сэтгэгдэл