Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүйн дэд сайдын ажлаа үргэлжлүүлэн хийхээр болжээ. Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчид түүнээс энэ талаар тодруулахад баталсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал, чиг үүргийн яамдаас бусдад нь дэд сайд ажиллуулахгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт хэлсэн. Засгийн газрын тухай хуульд зааснаар 16 яамнаас ерөнхий чиг үүргийн:
- Эдийн засаг, хөгжлийн яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам дэд сайдтай үлдэнэ.
Бусад яамны дэд сайдууд гурван сарын дараа ажлаа өгөх улс төрийн шийдвэр гарчээ.
ДЭМБЭРЭЛЦЭРЭНГИЙН МӨНХ-ЭРДЭНИЙН НАМТАР
1981.08.22-нд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч мэргэжилтэй. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн хүү юм.
Тэрбээр 1989-1998 онд Улаанбаатар хотын 10 жилийн II дунд сургуульд ерөнхий боловсрол, 2005 МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд суралцан төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
2001 онд ХБНГУ-ын Берлин хотод “Buchholtz” герман хэлний институт, 2002 онд Потсдамын Их Сургуульд герман хэл, 2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн хүрээлэнд “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр мэргэжлийн сургалтад хамрагдсан.
Ажилласан байдал
2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн,
2008-2013, 2014-2016 оны 8 дугаар сар хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын даргаар,
2016-2018, 2021-2023 онд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ахлах зөвлөх
2023.10-2024.07 Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөх
Төрийн захиргааны албан тушаалын Тэргүүн түшмэлийн Гуравдугаар зэрэг дэвтэй.
ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ
Өөрийн орлого:
| 2021 |
2022 |
2023 |
| 93.8 сая төгрөг |
20.7 сая төгрөг |
17.6 сая төгрөг |
Гэр бүлийн гишүүдийн орлого:
| 2021 |
2022 |
2023 |
| 23.9 сая төгрөг |
19.6 сая төгрөг |
24 сая төгрөг |
Нийтийн орон сууц - 1
Авто зогсоол - 1
Орон сууц, барилга, байгууламжийн нийт үнэ:
| 2021 |
2022 |
2023 |
| 534 сая төгрөг |
569 сая төгрөг |
569 сая төгрөг |
Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл нийт дүн - 500 мянган төгрөг
Зээл - 2022 онд 618 сая төгрөгийн зээлтэй байв. 2023 онд 276 сая төгрөг болж буурсан. Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүйн дэд сайдын ажлаа үргэлжлүүлэн хийхээр болжээ. Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчид түүнээс энэ талаар тодруулахад баталсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал, чиг үүргийн яамдаас бусдад нь дэд сайд ажиллуулахгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт хэлсэн. Засгийн газрын тухай хуульд зааснаар 16 яамнаас ерөнхий чиг үүргийн:
- Эдийн засаг, хөгжлийн яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам дэд сайдтай үлдэнэ.
Бусад яамны дэд сайдууд гурван сарын дараа ажлаа өгөх улс төрийн шийдвэр гарчээ.
ДЭМБЭРЭЛЦЭРЭНГИЙН МӨНХ-ЭРДЭНИЙН НАМТАР
1981.08.22-нд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч мэргэжилтэй. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн хүү юм.
Тэрбээр 1989-1998 онд Улаанбаатар хотын 10 жилийн II дунд сургуульд ерөнхий боловсрол, 2005 МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд суралцан төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
2001 онд ХБНГУ-ын Берлин хотод “Buchholtz” герман хэлний институт, 2002 онд Потсдамын Их Сургуульд герман хэл, 2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн хүрээлэнд “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр мэргэжлийн сургалтад хамрагдсан.
Ажилласан байдал
2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн,
2008-2013, 2014-2016 оны 8 дугаар сар хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын даргаар,
2016-2018, 2021-2023 онд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ахлах зөвлөх
2023.10-2024.07 Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөх
Төрийн захиргааны албан тушаалын Тэргүүн түшмэлийн Гуравдугаар зэрэг дэвтэй.
ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ
Өөрийн орлого:
| 2021 |
2022 |
2023 |
| 93.8 сая төгрөг |
20.7 сая төгрөг |
17.6 сая төгрөг |
Гэр бүлийн гишүүдийн орлого:
| 2021 |
2022 |
2023 |
| 23.9 сая төгрөг |
19.6 сая төгрөг |
24 сая төгрөг |
Нийтийн орон сууц - 1
Авто зогсоол - 1
Орон сууц, барилга, байгууламжийн нийт үнэ:
| 2021 |
2022 |
2023 |
| 534 сая төгрөг |
569 сая төгрөг |
569 сая төгрөг |
Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл нийт дүн - 500 мянган төгрөг
Зээл - 2022 онд 618 сая төгрөгийн зээлтэй байв. 2023 онд 276 сая төгрөг болж буурсан.

























