96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Энэ зун 21 зуслан ажиллана
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, халамж асрамжийн төвийн нийт 32 зуслан бүртгэлтэй байдгаас энэ жил 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар болжээ. Үүнээс Хувь хүн болон аж ахуйн нэгжийн хувийн 11 зуслан байна. Үүнд: Нарлаг, Нарс, Янзага, Ундраа, Жавхлант, Цагааннуга, Мөрөөдөл, Галакси, Сэлбэ, Өгөөмөр, Нэг дэлхий, Төрийн байгууллагын харьяа 5 зуслан /”Хандгайт”, “Хилчин”, “Шонхор”, “Тэмүүлэл”, “Найрамдал” , Халамж асрамжийн төвийн харьяа 3 зуслан ”Хараацай”, “Од”, “Нарны хотхон”, Төрийн бус байгууллагын дэргэдэх 2 зуслан “Цоглог”, “Маргаашийн хөгжил” зуслангууд ирэх сарын 10-наас үйл ажиллагаагаа эхлүүлж, хүүхдүүдээ хүлээж авахаар болжээ.
Зусланд амрах хүүхдийн эрхийн бичгийн үнийг бага ангийн хүүхэд /1-5-р анги/ -125,000, дунд ангийн хүүхэд /6-9-р анги/ 130,000, ахлах ангийн хүүхэд /10,11-р анги/ 140,000 мянган төгрөг байхаар тогтоожээ. Энэ жилийн хувьд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийн зуслангийн стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, захирал, бүлгийн багш, арга зүйчдийг арга зүйн удирдлагаар ханган ажилладаг чиг үүргийн хүрээнд үйл ажиллагааг хүүхэд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, зуслан эрсдэлгүй, аюулгүй орчин байхад анхаарч ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ТҮК-ны ажилчдын 250 хүүхдийг сонгосон таван зусланд амраахаар болсон. Уг эрхийн бичгийг 06 сарын 01-ний өдөр Монголын хүүхдийн ордонд гардуулах юм байна.
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, халамж асрамжийн төвийн нийт 32 зуслан бүртгэлтэй байдгаас энэ жил 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар болжээ. Үүнээс Хувь хүн болон аж ахуйн нэгжийн хувийн 11 зуслан байна. Үүнд: Нарлаг, Нарс, Янзага, Ундраа, Жавхлант, Цагааннуга, Мөрөөдөл, Галакси, Сэлбэ, Өгөөмөр, Нэг дэлхий, Төрийн байгууллагын харьяа 5 зуслан /”Хандгайт”, “Хилчин”, “Шонхор”, “Тэмүүлэл”, “Найрамдал” , Халамж асрамжийн төвийн харьяа 3 зуслан ”Хараацай”, “Од”, “Нарны хотхон”, Төрийн бус байгууллагын дэргэдэх 2 зуслан “Цоглог”, “Маргаашийн хөгжил” зуслангууд ирэх сарын 10-наас үйл ажиллагаагаа эхлүүлж, хүүхдүүдээ хүлээж авахаар болжээ.Зусланд амрах хүүхдийн эрхийн бичгийн үнийг бага ангийн хүүхэд /1-5-р анги/ -125,000, дунд ангийн хүүхэд /6-9-р анги/ 130,000, ахлах ангийн хүүхэд /10,11-р анги/ 140,000 мянган төгрөг байхаар тогтоожээ. Энэ жилийн хувьд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийн зуслангийн стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, захирал, бүлгийн багш, арга зүйчдийг арга зүйн удирдлагаар ханган ажилладаг чиг үүргийн хүрээнд үйл ажиллагааг хүүхэд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, зуслан эрсдэлгүй, аюулгүй орчин байхад анхаарч ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ТҮК-ны ажилчдын 250 хүүхдийг сонгосон таван зусланд амраахаар болсон. Уг эрхийн бичгийг 06 сарын 01-ний өдөр Монголын хүүхдийн ордонд гардуулах юм байна.
0 Сэтгэгдэл
























