Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр Засгийн газрын 2026 оны “Ой тэмдэглэх тухай” 24 тоот тогтоол гарч, ойн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу соёл, урлагийн олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байна.Энэ хүрээнд утга зохиолын чиглэлээр суралцаж байгаа оюутан залууст зориулсан их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит “ДАВЛАГАА 2026” богино өгүүллэгийн наадмыг Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс уламжлал ёсоор зохион байгуулахаар зарлаад байна.

Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит “ДАВЛАГАА 2026” богино өгүүллэгийн наадам нь залуусын зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг тэлж, уран зохиолын ертөнцөд өөрийн өнгийг тодруулан, шинэ давлагаанд нэгдэн оролцохыг уриалахын зэрэгцээ уран бичлэгийн чадвараа сорих боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.

Оролцогчдын бүтээлийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл dep_literature.art@num.edu.mn хаягаар болон МУИС-ийн Хичээлийн II байрны 325 тоотод хүлээн авах бөгөөд утга зохиол сонирхдог, бичих хүсэл тэмүүлэлтэй оюутан залуус та бүхний идэвхтэй оролцохыг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан