"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Боловсролоо шалан дээр дэвслэх гэж үү
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Үнэгүй юм гэж дэлхийн хаана ч байдаггүй юм. Аливаа юм үнэгүй байх тусмаа үнэгүйддэг учиртай” хэмээн 2011 онд “Дисковери Монголия” уулзалтын үеэр хэлж байсан санагдана. Үнэхээр ч юм үнэгүй байх тусмаа үнэ цэнэгүй болдог гэдэг үнэн ажгуу. Хэрвээ талх үнэгүй байсан бол амт чанар, хэлбэр дүрсэнд нь хэзээ ч шинэчлэл хийгдэхгүй байсан биз. Ганцхан үүгээр л жишээ авахад юм үнэ цэнэтэй байх тусмаа эрэлттэй байж, чанар, хүртээмж нь сайжирдаг нь зах зээлийн хууль аж. Энэ л зарчим бизнесийн алтан дүрэм. Гэтэл уналтад орсон гэхэд хилсдэхгүй дээд боловсролоо дэлхийн жишигт яаж хүргэе дээ хэмээн салбарынх нь өдрийн бодол шөнийн зүүд болж байхад МАН-ын бүлэг үнэгүй болгоё хэмээн хууль санаачилсан нь дэндүү болчимгүй гэмээр үйлдэл мэт.
Хүн талх идэж ходоодоо баярлуулдаг бол сайн боловсрол эзэмшин ирээдүйгээ цогцлоодог. Гэтэл ирээдүйдээ хөрөнгө оруулж буй энэ баялгийг үнэгүй болгоно гэдэг энэ салбарыг уналтад оруулж буй хэрэг. Учир нь, албан бус тоогоор өнөөдөр төр, хувийн хэвшлийн 140 гаруй их, дээд сургуулийг жилд дунджаар 50 орчим мянган оюутан төгсдөг. Харин төгсөгчдийн 72 хувь нь/зарим судалгаагаар 83,6 хувь/ ажлын байргүй, лааз өшиглөдөг гэсэн тоо баримт бий. Энэ тоо юу өгүүлж байна вэ гэхээр, хоёр сая 700 мянганд хүнд ихэдсэн олон их, дээд сургуулийн төгсөгчид ажил олгогчийн шаардлагыг нь хангахгүй байна гэсэн үг. Цаг үеэ, даяарчлалыг даган ажил олгогчдын шаардлага өндөрсөх хэдий ч босгыг нь давах дээд боловсролтон ховор байгааг Нийслэлийн хөдөлмөрийн газрын хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Оюунгэрэл нотолж байсан удаатай. Тэрээр “Нэг үеэ бодвол ажлын байр нэмэгдсэн ч, ажил олгогчийн тавьж буй шаардлагыг хангах хүн ховор байдаг. Энэ нь, манай дээд боловсролын сургалтын тогтолцоо, хувь хүний өөрийгөө дайчлан хөгжүүлэх чармайлт муу байдагтай ч холбоотой байх” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, манай улсад хөгжиж буй салбаруудаас хөгжлийн хувьд хамгийн дорой нь боловсролын салбар. Хэдий жилд хэдэн мянган бүтээгдэхүүнээ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ч тэдний дийлэнх нь ажил олгогчдод гологддог. Магадгүй, энэ нь өнгөрсөн хугацаанд чанараа умартан тооны араас хөөцөлдсөн нь энэ салбарыг ийнхүү уналтад ороход хүргэсэн байж болох. Тэгээд ч нэг хүнд ногдох их, дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд номер нэг гэгдэж буй манай улс 300 сая орчим хүн амтай АНУ –тай эн дүйцнэ гэдэг нь энэ салбарын бас нэг гажуудал хэмээн толгойтой бүхэн л хэлдэг. Энэ мэтчилэн тооны араас хөөцөлдсөн энэ салбар одоо л чанарыг эрхэмлэн хөл дээрээ зогсч байхад нь их, дээд сургуулиуд үнэ төлбөргүй болчихвол өнөөх “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөг шиг төсөвт дарамт болохын зэрэгцээ нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн газрынхны ачааллыг эрс нэмэгдүүлж болох талтай. Үнэгүй юм үнэгүй л байдгийн адилаар энэ салбарын хөгжил ч зогсох нигууртай.
Нөгөөтэйгүүр, бүх их, дээд сургуулиа биш юм аа гэхэд зөвхөн улсынхыг нь үнэгүй болговол үнэгүйд нь суралцъя гэсэн хахууль,авлигын давалгаа ч бий болох талтай. Бүр чанаргүй хэмээн адлагдаж байсан сургуулиуд санхүүжилтийн хойноос хөөцөлдөн, хэдэн ч салбараа нээхийг хэн мэдлээ. Ямартай ч, дээд боловсролыг үнэгүй болговол төсөвт дараа болохын зэрэгцээ өчнөөн тэрбум төгрөг салхинд хийсэх вий хэмээн айх юм. Бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөн эхнээсээ санхүүжилт нэхэж буй энэ үед боловсролын салбараараа тоглон уналтад оруулж байхаар эх орны хөгжилд хэрэгтэй зүйлдээ хэдэн төгрөгөө зарцуулах юмсан даа. Нэг намынх бус бүх нийтэд хамаатай асуудалд сонгуулийн өмнөх сэтгэл хөөрлөөр хандахаа түр азнаж, нэгийг бодож хоёрыг тунгаасан шийдвэр гаргаасай билээ...
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Үнэгүй юм гэж дэлхийн хаана ч байдаггүй юм. Аливаа юм үнэгүй байх тусмаа үнэгүйддэг учиртай” хэмээн 2011 онд “Дисковери Монголия” уулзалтын үеэр хэлж байсан санагдана. Үнэхээр ч юм үнэгүй байх тусмаа үнэ цэнэгүй болдог гэдэг үнэн ажгуу. Хэрвээ талх үнэгүй байсан бол амт чанар, хэлбэр дүрсэнд нь хэзээ ч шинэчлэл хийгдэхгүй байсан биз. Ганцхан үүгээр л жишээ авахад юм үнэ цэнэтэй байх тусмаа эрэлттэй байж, чанар, хүртээмж нь сайжирдаг нь зах зээлийн хууль аж. Энэ л зарчим бизнесийн алтан дүрэм. Гэтэл уналтад орсон гэхэд хилсдэхгүй дээд боловсролоо дэлхийн жишигт яаж хүргэе дээ хэмээн салбарынх нь өдрийн бодол шөнийн зүүд болж байхад МАН-ын бүлэг үнэгүй болгоё хэмээн хууль санаачилсан нь дэндүү болчимгүй гэмээр үйлдэл мэт. Хүн талх идэж ходоодоо баярлуулдаг бол сайн боловсрол эзэмшин ирээдүйгээ цогцлоодог. Гэтэл ирээдүйдээ хөрөнгө оруулж буй энэ баялгийг үнэгүй болгоно гэдэг энэ салбарыг уналтад оруулж буй хэрэг. Учир нь, албан бус тоогоор өнөөдөр төр, хувийн хэвшлийн 140 гаруй их, дээд сургуулийг жилд дунджаар 50 орчим мянган оюутан төгсдөг. Харин төгсөгчдийн 72 хувь нь/зарим судалгаагаар 83,6 хувь/ ажлын байргүй, лааз өшиглөдөг гэсэн тоо баримт бий. Энэ тоо юу өгүүлж байна вэ гэхээр, хоёр сая 700 мянганд хүнд ихэдсэн олон их, дээд сургуулийн төгсөгчид ажил олгогчийн шаардлагыг нь хангахгүй байна гэсэн үг. Цаг үеэ, даяарчлалыг даган ажил олгогчдын шаардлага өндөрсөх хэдий ч босгыг нь давах дээд боловсролтон ховор байгааг Нийслэлийн хөдөлмөрийн газрын хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Оюунгэрэл нотолж байсан удаатай. Тэрээр “Нэг үеэ бодвол ажлын байр нэмэгдсэн ч, ажил олгогчийн тавьж буй шаардлагыг хангах хүн ховор байдаг. Энэ нь, манай дээд боловсролын сургалтын тогтолцоо, хувь хүний өөрийгөө дайчлан хөгжүүлэх чармайлт муу байдагтай ч холбоотой байх” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, манай улсад хөгжиж буй салбаруудаас хөгжлийн хувьд хамгийн дорой нь боловсролын салбар. Хэдий жилд хэдэн мянган бүтээгдэхүүнээ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ч тэдний дийлэнх нь ажил олгогчдод гологддог. Магадгүй, энэ нь өнгөрсөн хугацаанд чанараа умартан тооны араас хөөцөлдсөн нь энэ салбарыг ийнхүү уналтад ороход хүргэсэн байж болох. Тэгээд ч нэг хүнд ногдох их, дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд номер нэг гэгдэж буй манай улс 300 сая орчим хүн амтай АНУ –тай эн дүйцнэ гэдэг нь энэ салбарын бас нэг гажуудал хэмээн толгойтой бүхэн л хэлдэг. Энэ мэтчилэн тооны араас хөөцөлдсөн энэ салбар одоо л чанарыг эрхэмлэн хөл дээрээ зогсч байхад нь их, дээд сургуулиуд үнэ төлбөргүй болчихвол өнөөх “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөг шиг төсөвт дарамт болохын зэрэгцээ нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн газрынхны ачааллыг эрс нэмэгдүүлж болох талтай. Үнэгүй юм үнэгүй л байдгийн адилаар энэ салбарын хөгжил ч зогсох нигууртай.
Нөгөөтэйгүүр, бүх их, дээд сургуулиа биш юм аа гэхэд зөвхөн улсынхыг нь үнэгүй болговол үнэгүйд нь суралцъя гэсэн хахууль,авлигын давалгаа ч бий болох талтай. Бүр чанаргүй хэмээн адлагдаж байсан сургуулиуд санхүүжилтийн хойноос хөөцөлдөн, хэдэн ч салбараа нээхийг хэн мэдлээ. Ямартай ч, дээд боловсролыг үнэгүй болговол төсөвт дараа болохын зэрэгцээ өчнөөн тэрбум төгрөг салхинд хийсэх вий хэмээн айх юм. Бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөн эхнээсээ санхүүжилт нэхэж буй энэ үед боловсролын салбараараа тоглон уналтад оруулж байхаар эх орны хөгжилд хэрэгтэй зүйлдээ хэдэн төгрөгөө зарцуулах юмсан даа. Нэг намынх бус бүх нийтэд хамаатай асуудалд сонгуулийн өмнөх сэтгэл хөөрлөөр хандахаа түр азнаж, нэгийг бодож хоёрыг тунгаасан шийдвэр гаргаасай билээ...
Т.Оюунбаяр
0 Сэтгэгдэл
zochin
Za yostoi erguutej bnaa. Unegui bolgono genuu. Haha..... Iim bolchuul bi lav mongold surguulid surkuu. Yugaa surah gj surguulid orohiin. Enenihee orond bolovsorliin huulia changalj chanargui huviin surguuliin toog buuruulah heregtei shdeee erguunuud ee
2013.06.23























