Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Боловсролын бодлогыг шинэчлэхэд багш нар гар бие оролцоно
Боловсролын бодлогыг шинэчлэх ажилд Багш нарын холбоо Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран ажиллахаар болж, дэд сайд Б.Ундармаа, Монголын Багш нарын Холбооны ерөнхийлөгч Б.Жадамба нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын Багш нарын Холбоо боловсролын бодлогыг шинэчлэх ажилд яаж оролцох талаар ерөнхийлөгч Б.Жадамбаас тодруулахад “Боловсролын бодлогыг шинэчлэх ажлыг бид шат дараатайгаар гурван хэсэг болгон хийнэ. Нэгдүгээрт, ахмад үеийн багш нарын сургалтын арга зүйг өнөөгийн сургалтад ашиглаж, түгээн дэлгэрүүлэх. Хоёрдугаарт, хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрт багш болгон өөрийн хүч бололцоогоо дайчлан, баг бүрдүүлж төсөл хэрэгжүүлэх юм. Гуравт, шинэчлэлийн үр дүнг багш нар үнэлж цэгнэн БШУЯ-нд бодит байдлыг мэдээлэхийн зэрэгцээ залуу багш нараа хөгжүүлнэ” гэсэн юм. Дээрх хөтөлбөрт оролцож буй “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва хэлэхдээ “БШУЯ-аас боловсролын төрийн бодлого хүүхэд бүрт хүрч байж чанарын шинэчлэл хийгдэнэ, боловсролын үйлчилгээ хүмүүнлэг болно гэж тодорхойлсон. Бодлогын дагуу манай сургууль БШУЯ-ны загвар сургууль болсон. Цаашид хөдөө орон нутгийн багш нар манай сургууль дээр ирж туршлага солилцох болно” гэсэн юм.

А.Индра
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан