Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хувийн цэцэрлэгүүдийн зөрчил хэтэрч байгаа юм биш үү

Сүүлийн жилүүдэд боловс­ролын салбарт ашигтай бизнес цэцэглэсэн нь хувийн цэцэрлэг. Хаа дуртай газраа дан байшин бариад эсвэл аль таарсан байрныхаа подвалийг тохижуулан дээгүүр, доогуур хөөцөлдөж гүйгээд зөвшөөрөл авчихна. Хүүхдийн цэцэрлэг дутагдалтай гэсэн далимаар зөвшөөрөл нь ч нэг их гүйлгээд байлгүй бүтдэг бололтой юм билээ. Гэртээ хүүхдээ хараад суух аргагүй, улсын цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэхээр танил талгүйдсэн хүмүүс сарын 250-300 мянган төгрөг төлөөд бяцхан үрээ “хувийн” гэх цэцэрлэгт өгөхөөс өөр замгүй. Гэтэл нөгөө итгэж найдан өгсөн цэцэрлэгт нь хоёрхон ойтой бяцхан охины хөлийг хугалсан, хоёр давхрын цонхоор хүүхэд унасан гээд сонсоход хүртэл халгамаар хэрэг гарсаар. Гэлээ гээд тэр олон “улсын цэцэрлэгээс гадуур хоцорсон” хүүхдүүдийг гэрт нь цоожлох аргагүй.

Саяхан Нийслэлийн мэр­гэж­лийн хяналтын ерөнхий газраас есөн дүүргийн 59 цэцэрлэгт шалгалт хийжээ. Энэ шалгалтаар цэцэрлэгүүдийн барилга, байгууламж, гадаад болон дотоод орчны эрүүл ахуйн чанар, аюулгүй байдал шаардлага хангахгүй болох нь тогтоогдон багагүй зөрчил илэрсэн гэнэ. Шалгалтад төрийн өмчийн 42, хувийн өмчийн 17 цэцэрлэг хамрагдсан аж. Төрийн өмчийн цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүдийн эцэг, эхээс нэг ч төгрөг гарахгүй. Тэгсэн ч ямар нэг хүлээх ёстой хариуцлага гарвал буух эзэн, буцах хаягтай. Гэтэл эцэг, эхчүүдээс сар бүр 250-300 мянган төгрөг авч төлбөртэй хүмүүжүүлдэг хувийн цэцэр­лэ­гүүд хүүхэд байлгахын эцэсгүй газарт үйл ажиллагаа явуулдаг нь шалгалтаар тогтоогджээ.

Тухайлбал, Баянгол дүүр­гийн “Шинэ зуун” цэцэрлэгийн агаар дахь нянгийн хэмжээ байх ёстой хэвийн хэмжээнээс 3.5 дахин их гарчээ. Мөн 46 цэцэрлэгийн аяга таваг, тавилга, багаж хэрэгсэл зэргээс шинжилгээ авахад “E.Coli” гэх нян илэрчээ. Энэ нь, хүний ялгадсанд агуулагддаг гэдэсний савханцар нян юм. Ямар ч өвчлөлийг үүсгэж болох энэ нян илэрсэн нь халдваргүйтэл, ариутгал маш муу, цэвэрлэгээ хангалтгүй байна гэсэн үг.

Цэцэрлэгийн хүүхдүүд байн­га ханиад хүрдэг нь агаар, орчин бохир байгаагаас үүдэлтэй гэсэн дүгнэлтийг мэр­гэж­лийн хяналтынхан өгөв. Мөн Сонгинохайрхан дүүргийн “Бамбар”, Баянзүрх дүүрэгт байрлах “Мөрөөдлийн хотхон” нэртэй цэцэрлэгийн газрын хөрс бохирдлыг ч шалгалтаар тогтоож. “Тэмүүжин”, “Азийн хүүхдүүд”, “Төгсзаяа”, “Хос ирээдүй”, “Би нисэгч”, “Бамбар” гээд урт гэгчийн жагсаалт үүсэх олон арван хувийн цэцэрлэг эцэг, эхчүүдээс авдаг төлбөрийнхөө хариуд үйлчилгээгээ сайн үзүүлж чаддаггүйг ийнхүү мэргэжлийн хяналтынхан тогтоолоо.

Ариутгал муутай, агаарын бохирдолтой цэцэрлэгүүд ирэх хичээлийн жил хүртэл зөрчлөө арилгаж болох ч хөрсний бохирдолтой цэцэрлэгүүд яах вэ. Гэр хороолол дунд айлын хуучин жорлонгийн суурин дээр барьчихсан цэцэрлэгүүдийг нүүлгэх үү эсвэл хаалгыг нь барих уу. Дархлаа нь хараахан тогтож амжаагүй бяцхан үрс маань дахиад л нөгөө гэдэсний савханцар нянгаараа амьсгалж, ариутгаж угаагаагүй аяга тавганд хооллох гэж үү. Тэд хүний хүүхэд болохоос нохойн гөлөг биш шүү дээ. Эх орны ирээдүй гэж хар нялхаас нь ачаа үүрүүлэх дуртай байж тэдний өмнөөс хариуцлага хүлээж, цэцэрлэгийн зөвшөөрөлд нь хатуу хяналт тавиач ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан