Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Төсвөө хүлээсэн багш нар хөөрхий

Сургууль, цэцэрлэгийн амралт аль хэдийнэ эхэлсэн. Ерөнхий боловсролын сур­гуулиудын хувьд 11 дүгээр анги төгсөгчдөө ЭЕШ өгөхийг нь хүлээж, давтлага өгсөөр амралт нь жаахан хойшилсон ч, шалгалт дуусаад бүтэн долоо хоног өнгөрчээ. Гэхдээ багш нарын ажил дуусаагүй л байна. Учир нь, сургууль, цэцэрлэгийн засварын мөнгө сургуулийн дансанд шилжээгүйгээс завсар хийхээр мөнгөө хүлээж буй нь энэ.

Сургууль цэцэрлэгийн засварын мөнгө хүрэлцдэггүй гэсэн гомдлыг тэд жил бүр гаргадаг ч яаж, ийгээд л болгодог. Тийм ч учраас энэ жилийн засварын ажлаа хэрхэн хийхийг нь сурвалж­ла­хаар хоёр цэцэрлэг, хоёр ерөнхий боловсролын сургуу­лиар орлоо. Эхний орсон БЗД-ийн 62 дугаар цэцэрлэг төв хаалган дээрээ “Баруун талын хаалгаар орно уу” гэсэн бичиг хадсан ч заасан хаалга нь түгжээтэй байлаа. Цэцэрлэгийн хашаанаас гарч яваад ахлах бүлгийн багш гэх эмэгтэйтэй таараад багахан яриа өрнүүлэв. Тэр “Ерөнхий боловсролын сургуулиуд ч яахав хүүхдүүдээсээ засва­рын мөнгө авч болдог. Цэ­цэр­лэг тэгэх эрх байхгүй. Засварын мөнгө шилжиж ороо­гүйгээс хүлээж байна. Бид боломжоороо засвар хийх бүх зүйлээ бэлдсэн” гэсэн юм.

Дараагийн орсон найм­дугаар цэцэрлэгийн эрхлэгч ч гэсэн дээрхтэй ижилхэн хариулт өгөөд “Хөдөө явж ч болохгүй. Төсөв хэзээ шилжих нь тодорхойгүй байна” гээд жаахан бухимдуу байлаа. Харин Нийслэлийн “Амгалан” цогцолбор сургуулиар ор­вол сургалтын менежер Л.Лхамсүрэн “Бид амрах болоогүй ээ. Энэ жил засварын мөнгө нэмэгдсэн сураг гарсан. Өмнө нь хоёр сая төгрөг нэг сургуульд өгдөг байсан. Тэр нь сургуулийн хонгилын ханыг будахад хүрэлцдэггүй байсан. Ангиудын засварын ажил ерөнхийдөө дуусч байна. Эцэг, эхчүүдээс засварт зориулан мөнгө татаж болно гэсний дагуу ярилцаад нэг хүүхдээс 5000 төгрөг авч ангиудаа засахаар болсон” гэлээ.

Харин нэгдүгээр сургуулийн захирал Ц.Гүррагчаа “Сурагчдаа энэ сарын 7-ноос амраан засварынхаа ажилтай золгосон. Энэ сарын 10-наас засвар эхэлсэн. Боловсролын яам жил бүр төсөв олгодог. Гэвч тэр нь хаана ч хүрдэггүй. Хана, тааз, номын сан, хурлын заал гэх мэт нийтийн үйлчилгээний газруудын урсгал засварт зориулагддаг. Бусад зүйлд зарцуулах гэхээр хүрэлцдэггүй. Анги, танхимын засварыг хийе гэвэл эцэг эхээс мөнгө хурааж засварладаг. Энэ жилийн хувьд нэг сурагчаас 5000 төгрөг хураасан. Харин сургуулийн урсгал засварт яамнаас есөн сая төгрөг төсөвлөсөн” гэсэн юм.
Ямартай ч, төсөвлөсөн хэд дээрээ хүүхдүүдээс хурааснаа нэмээд ч сургууль, цэцэрлэгийнхээ засварын ажлыг бүрэн шийдэж чаддаггүй боловсролынхон хөөрхий. Тэр дундаа төсвөө хүлээн засвараа хийхээр амарч чадахгүй багш нар нэг хөөрхий гэж...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан