Билгийн

Доллар (USD)

2878.0

Улаанбаатар

+29°C
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
Наадмын эргэн тойронд

Монгол түмний үндэсний их баяр наадам тэртээ Хүннү гүрний үеэс улбаатай хэмээн судлаачид тодорхойлдог. Зуу зуун жилийн үүх түүх, үндэсний өв соёл, ёс заншлыг шингээн хадгалсаар өдий хүрсэн баяр наадмаа бид “дэлхийд ганц” хэмээн омогшдог. Өнөө жилийн наадам өргөн дэлгэр болохыг нар хур тэгширсэн зуны өдрүүдээс тольдож болмоор. Найман жилийн өмнөөс хурдан морины уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулдаг болсон ч наадамчин олны ая тух, эрүүл аюулгүй байдлыг хангасан орчинг хараахан бүрдүүлж чадалгүй өдийг хүрсэн. Тэгвэл энэ жил “Гудамж” төслийн хүрээнд “Монгол наадам” цогцолборыг байгуулж буй нь томоохон бүтээн байгуулалт болж байгаа. Энэ тухай сурвалжлахаар Хүй долоо худгийг зориод ирлээ.

Жил, жилийн хурдан морины уралдааныг үзэж сонирхохоор мянга мянган жуулчин, наадамчин олон тус газарт цугладаг ч, морьдоосоо олон авто машины тоос шороонд булуулаад л хоцордог. Тэгвэл энэ жил авто зогсоол болон худалдаа, үзвэр үйлчилгээ байгуулах цогцолборын ажлыг зам тээвэр, барилга угсралтын зургаан компани гүйцэтгэж байна. Есөн давхар орон сууцны барилга барихад 10-12 мянган шоо метр бетон зарцуулдаг бол Хүй долоон хутагт байгуулж буй “Монгол наадам” цогцолборын ажилд нийт 41 мянган шоо метр бетон зуурмаг ашиглаж байгаа гэнэ. Манай улс түүхэндээ нэг бүтээн байгуулалтын ажилд өдий зэргийн бетон зуурмаг ашигласан тохиолдол байдаггүй ажээ. Энэ тухай гүйцэтгэгч байгууллагуудын нэг “Билтэй” ХХК-ийн талбай хариуцсан инженер О.Ууганбаатар онцлон дурдаж байсан. Худалдаа үйлчилгээ явуулах гурван хэсэг талбайд нийтдээ 150 гэр, 94 майхан, персатк байрлуулах багтаамжтай бөгөөд талбайн гол хэсэгт “Соёолж” компанийнхан зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлт хийж байгаа юм. Мөн авто зогсоолыг бүхэлд нь “эко хавтан”-гаар хийж буй нь байгаль орчинд ээлтэй шийдэл ажээ. Бүтээн байгуулалтын ажлыг нийт зургаан компани гүйцэтгэж байгаагаас “Бөөн Улиас Трейд” компани өндөр хөгжилтэй улс орнуудад өргөнөөр хэрэглэдэг шинэ технологийг ОХУ-ын “Урбан Трейд” компанийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэн гэнэ. Нийт 2.3 га газар авто зогсоол байгуулж буй тус компани нь салбартаа 20-иод жил үйл ажиллагаа явуулж буй арвин туршлагатай аж. Нэвтрүүлж буй шинэ технологи нь цемент ашиглахгүйгээр бетон зуурмагийг бэхжүүлдэг учир эрэлт ихтэй, шинэлэг зүйл аж. Мөн наадмын талбайн ойр орчимд нийтийн бие засах газар, хогийн сав олноор нь байрлуулах нь наадам үзэж, сонирхохоор ирсэн жуулчдад улс орны нүүр царай, өнгө төрхийг илтгэх биз ээ.

Наадмын их бүтээн байгуулалт өрнөж буй Хүй долоо худагийн ажил байдалтай танилцаж дуусаад холгүйхэн уяачдын гал гарсан сургаар Төв аймгийн Аргалант сумын зүг хүлгийн жолоо заллаа. Биднийг нэгэн уяачийн галд очих ахуйд тэртээ зүүн урд уулын зүлэг ногоон энгэрт хурын дараахь солонго наадан байв. Уяанаас холгүй хуралдах адуун сүргээ тойрон алхах Ш.Наранцогт уяачтай наадмын өнгийг шинжин хөөрөг зөрүүлэн тамхиллаа. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Сайхан зусаж байна уу. Наадамд хэдэн насны хэчнээн морь уяж байна вэ?
-Бороо хуртай, жаахан сэрүүхэн хэдий ч энэ жил сайхан зун болж байна. Наадамд гурван насны дөрвөн морь уралдуулах гэж байна. Уяа сойлго ч сайхан таараад энэ жилийн наадам, өнгөтэй болох болов уу. Наадам дөхөхөөр сэтгэл цаанаа л нэг өег, өөдрөг сайхан болоод ирдэг. Уг нь, би барилгын инженер мэргэжилтэй хүн л дээ. Хүүхэд насаа хөдөө малын захад өнгөрүүлсөн болоод ч тэр үү малд их хайртай, элэгтэй. Ер нь, хүн их ажлын дараа дуртай зүйлээ хийж, өөртөө цаг гаргаж байх нь чухал. Адуу, мал аж ахуй миний дуртай зүйл, нэг ёсондоо хобби юм даа.

-Хэдэн оноос морь уяах болов?
-1980-аад оны сүүл үед манай нэг алаг морь улсад хоёр удаа айрагдаж байсан. Тэр цагаас хойш наадамд морь уялгүй байсаар энэ жил болох 3000 морины уралдаанд хүлгийнхээ шандасыг шалгахаар сойж байна. Ирэх наймдугаар сард болох энэ уралдааныг ихэд олзуурхаж байгаа.

-Нийт хэчнээн тооны адуун сүрэгтэй вэ?
-1990-ээд оны эхээр нийгэм цаг үе өөрчлөгдөж, нэгдлийн малыг хувьчилж эхэлсэн юм. Тэр үед манай адуун тоо толгой нь цөөрөв. Гангараанд унах ганц сайн морьтой болох тухайгаа нагац ахдаа хэлтэл  “Эр хүнийг зорьсон газарт нь саадгүй хүргэх хурдан хүлэг хэрэгтэй. Гэхдээ морь гэдэг хомоолоор бааж, ганц толгойгоороо дуусдаг амьтан. Харин гүүтэй хүн эмээлээ газарт тавьдаггүй юм. Гүү жил бүр адуугаар баадаг болохоор тэр” гэж билээ. Тэр цагаас хойш би азарга, гүүний наймаа хийж түүнийгээ өсгөж үржүүлсээр одоо 18 азарга адуутай, таван зуу гаруй хонь, ямаатай болсон. Малын буян заяа түшиж ахуй амьдрал сайхан байх байна.
Бидний яриа ийн өндөрлөхөд эргэн бороо шивэрч эхлэв. Багширан овооролдох адуун сүргийн захад багачуул хүүхдүүд даага сурган тонгочуулж бяртай, эдтэй адуучин залуус эмнэг хангалыг чихдэн номхотгох нь эрхгүй сэтгэлийг огшоож байсан. Харин наадмын сургаар Эмээлтэд байрлах малчдаас малын үнэ ямар байгааг сонирхсон. Нар хур ивээсэн наадмын налгар өдрүүдээр ах дүүс хамаатан садан, хамт олноороо хотоос холгүй салхинд гарч хорхог хийж, амрах хүн цөөнгүй.
Наадам дөхөхөөр хонь малын үнэ өсдөг нь бичигдээгүй хууль мэт. Энэ жил махны үнэ өссөнийг дагаад ч тэр үү өнгөрсөн жил дээд тал нь 180 мянган төгрөг хүрч байсан хонь 220 мянга болтлоо нэмэгджээ. 22-ын товчоо өнгөрөөд хаа сайгүй багшрах хонин сүргийн захад худалдан авахаар ирсэн хүмүүс цөөнгүй харагдсан. Шинэ ногоо амталсан тарга тэвээрэг сайтай шүдлэн насны хонь 150 мянган төгрөг бол бүдүүн хонь 220 мянгаас үнийг нь дуудна хэмээн Төв аймгийн Лүн сумын малчин Б.Соронзон өгүүлж байлаа.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан