АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ
"Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина"
Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1181 автобус иргэдэд үйлчилж байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Сумын наадам маргааш эхэлнэ

Сумын наадмын тухай яриа дараа жилийн наадам болтол vргэлжилдэгсэн. Наадмаас наадмын хооронд наадмын тухай ярьцгаан аж тєрдєг хєдєє суманд нэг л тийм жаргалтай, их хотын хөл хөдөлгөөн шиг цаг нартай уралдсан амьдрал байдаггүй нь тайван амьдралыг илтгэнэ. Жил жилийн наадмынхаа сонин хачиныг сэдэв болгон яриж суудаг эгэл амьдралтай хөдөөгийн залуусын гоёлыг үздэг сумын наадам маргааш эхлэх юм байна. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвөөс санаачилан зохион байгуулж буй “Сумын наадам” эвэнт аялал энэ сарын 4, 5-нд Төв аймгийн Борнуур суманд зохион байгуулагдахаар болжээ. Хөдөө суманд ажиллаж, амьдарч буй үе тэнгийн залуусынхаа нэг өдрийн амьдралтай танилцаж, наадмын өдрийг хамт өнгөрүүлэхийн зэрэгцээ “өөрийн биеэр” эрийн гурван наадамд оролцож, дурсгалтай, дурсамжтай мөчүүдийг “бүтээж”, нийтэч, хөгжилтэй, бүтээлч залуучуудтай нэгэн баг болж найзалж нөхөрлөн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг энэхүү аялалд хамрагдсанаар олж авах юм байна. Тус аялалд хамрагдахыг хүссэн гадаад, дотоодын жуулчдад нээлттэй бөгөөд аялалын хөтөлбөрт хөгжилтэй, сонирхолтой Монгол зан заншил, өв уламжлалыг хадгалсан тэмцээн уралдаанууд багтсан гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо. Тухайлбал бөхийн барилдааныг бооцоо тавьж үзэх, аялагчдын дунд нум сумны тэмцээн зохиох, хэн хамгийн олон хул айраг уух уралдаан, түүнчлэн Аглаг бүтээлийн сүм рүү аялах тойрон аялал зэрэг сонирхолтой аялалын маршрутаар сумын наадамд наадах нь ээ.

0 Сэтгэгдэл