Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн тавдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Эрдэмтдийн зөвлөлөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас хагас коксон түлшинд шилжихэд анхаарах асуудлын талаар Тавантолгой түлш ХХК-д өгсөн зөвлөмжийн хэрэгжилт болон Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв.

"Тавантолгой түлш" ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат “Хагас коксон түлшийг арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 100 хувь борлуулж байна. Мөн түлшний тээвэр, татан авалт, нөөц бүрдүүлэлт, түгээлт, борлуулалт хэвийн байгаа"-г онцоллоо. Хагас коксон түлшний чанарт олон улсын болон дотоодын итгэмжлэгдсэн гурван лабораториор давхар хяналт тавьж буйг хуралдаанд танилцууллаа.

Цаг уур орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч гол бодисуудын 2025 оны сүүлийн улирлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан танилцуулсан юм.

Тодруулбал, хүхэрлэг хий 2024 оны 12 дугаар сард 108 мкг/м3 байсан бол 2025 оны 12 дугаар сард 49 мкг/м3 болж, 55 хувиар буурчээ. Мөн PM2.5 болон PM10 тоосонцор 22-25 хувиар, азотын давхар исэл 2 хувиар буурсан байна.

Эрдэмтдийн зөвлөл Улаанбаатар хотын хэрэглээнд хагас коксон түлшийг нэвтрүүлснээр агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж тодорхой хувиар буурч, зохих үр дүнд хүрснийг онцолж, цаашид хагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө гэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my Family. I was very disappointed with myself and was drowning in shame. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your lost funds. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. The experts really helped me get my Bitcoin back from the scammer. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320 Email: support@thehackangels.com Website: www.thehackangels.com I am posting this because I am so happy getting my stolen Bitcoin back. I am not the first to recommend them because his recommendations can be seen everywhere
Хамгийн их уншсан