Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ТӨРИЙН САНГИЙН ЗАРДЛААР ГАДААДАД СУРАЛЦАГСДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад ма­гист­рантур, докторантурт су­ралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт сурах иргэдийг энэ сарын 22-оос 28-нд бүртгэхээр болжээ.
Сургалтын төрийн сан­гийн санхүүжилтээр сурах иргэдийг инженер технологи, байгалийн  шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг, хууль эрхзүй, соёл урлаг, бо­ловсролын чиглэлээр шал­га­руулах юм байна. Шалга­руулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр, магистраас доошгүй боловсролын зэрэгтэй, дип­ло­мын сурлагын голч дүн нь 3.25 ба түүнээс дээш, судал­гаа шинжилгээний аж­лын туршлагатай, тухайн сур­гуулийн гадаад хэлний шаард­лагыг бүрэн хангасан, мэр­гэж­лийн чиглэлийн да­гуу суралцахаар элссэн, сур­гуулийн албан ёсны урилгатай хүмүүсийг оруулах ажээ.
Бүртгүүлэхдээ өргөдөл, олон улсын нэр хүндтэй их сур­гуулийн магистрантур, докто­рантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиг­лэлийн дагуу шууд сурал­ца­хаар элсүүлсэн тухай сур­гуу­лиас ирүүлсэн албан захидал, судалгааны ажлын  товч ре­фератыг авч ирэх ёстой аж. Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, ажил байд­лын тодорхойлолт,  ба­ка­лавр, магистрын диплом, дүн­гийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, га­даадын их сургуулийн шаард­лага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримтын (TOEFL, IELTS гэх мэт) нотариатаар баталгаажуулсан хуулбар, шалгалтын хураамж 35000 төгрөг зэргийг авч ирэх юм байна. Шалгаруулалт ирэх сарын эхний хоёр өдөр 10:00 цагаас МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд болох юм. Харин шалгалтын ко­мисс их, дээд сургууль, эр­дэм шинжилгээний болон мэр­гэжлийн байгуул­лагын төлөөллөөс бүрдсэн байх гэнэ.
0 Сэтгэгдэл
Би АНУ-ын 3 том сургуульд урилга авсан. Даан ч энэ өгч байгаа мөнгө чинь хүрэхгүй юм. Энэ жил хойшлуулаад өөр санхүүгийн эх үүсвэр хайхаас.
Хамгийн их уншсан