"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ж.Нарантуяа: Энэ жил цэцэрлэгийн багш дутагдахгүй
Жил бүр олон цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад орж, үүнийхээ хэрээр цэцэрлэгийн багшийн эрэлттэй болчихдог. 2013-2014 оны хичээлийн жил ч энэ асуудал толгой өвтгөх шинжтэй. Энэ талаар БШУЯ–ны салбар менежментийн бодлого зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Нарантуяагаас энэ тухай тодруулсан юм.

-Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдлээ. Цэрлэгүүдэд багшийн хүрэлцээ хэр байгаа вэ?
-Цэцэрлэгийн багшийн хүрэлцээ харьцангуй сайн гэж хэлж болно. Жишээлбэл, өнгөрсөн жилийн байдлаар цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээний 95 хувийг нь хангасан. Тэгэхээр 2013-2014 оны хичээлийн жилд цэцэрлэгийн багш дутах вий гэж санаа зоволтгүй.
-Ер нь, жилд цэцэрлэгийн хэдэн багш бэлтгэдэг юм бэ?
-Цэцэрлэгийн багшийг Монгол Улсын Багшийн их сургуулиас өөр бэлтгэдэг сургууль байхгүй. Өнгөрсөн жилийн судалгаанаас үзэхэд 466 хүн элсэн суралцаж байна. Энэ жил ч мөн ялгаагүй үүнтэй ойролцоо л тооны элсэгч авах байх. Тооцоо судалгаа гарахаар нь мэдээлнэ.
-Төгсч гарсан багш нарын ажлын байрны хангамж хэр байдаг вэ. Хэдэн хувь нь ажилд орж мэргэжлээрээ ажиллаж чаддаг юм бол?
-Төгсөгчдөөс хэд нь ажилтай болсон талаархи нарийн судалгаа байдаггүй ч цэцэрлэгийн багш бидэнд шаардлагатай өнөө үед ажлын байранд санаа зовох хэрэггүй.
-Өнгөрсөн хугацаанд хүүхэдтэй зүй бус хандсан тохиолдол олонтаа гарсан. Тиймээс багш нарын заах арга зүйд хэрхэн анхаарч байна?
-Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг олгохдоо хүүхдийн насанд тохируулан хөтөлбөрөө боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, аль болох сонирхолтой буюу тоглоомын аргаар боловсрол олгохыг чухалчилдаг. Өнгөрсөн жилээс эхлэн багштай холбоотой томоохон шинэчлэл хийж эхэлсэн. Зөвхөн цэцэрлэгийн гэлтгүй бусад багш нарыг ч гэсэн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэхийг зорьж байна. Энэ ажлын эхний алхам нь хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, хүүхэдтэй ажиллах чадвартай сайн элсэгчдэд илүү боломж олгоё гэсэн бодлого баримталж буй. Жишээ нь, төгссөн багш нартайгаа эхний таван жилийн турш холбоотой байж давтан сургалтанд хамруулж байна.
-Зарим хувийн цэцэрлэгүүд мэргэжлийн бус хүнийг багшаар ажиллуулдгаас хүүхэдтэй зүй бус харилцсан гомдол их гардаг шүү дээ. Үүнд, хяналт шалгалт тавьдаг уу?
-Хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь тухайн аймаг, орон нутгийн боловсролын байгууллага нь өгдөг. Улирал тутамд хяналт шалгалт хийж, бидэнд мэдээллээ танилцуулдаг юм. Мэргэжлийн бус багш нарын тухайд гэвэл тусгай сургалтад хамрагдсан хүн л багшлах ёстой.

0 Сэтгэгдэл