Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын дарга аа, замын шон бизнес байсан юм уу

Үүл баатар хотын дарга болмогцоо л шахуу хийсэн нэг ажил нь хотын төвийн замуудад нэгдүгээр энгээг тусгаарласан шон зоосныг та лав санаж байгаа. Уг нь 3000 удаагийн нугаралтыг тэсдэг гэгдэж байсан эл шон сарын дотор эвдрээд дууссан. Суурилуулалтын хөлстэйгээ нийлээд 18 мянган төгрөгийн өртөгтэй гэж тухай үед ярьж байсан


2720 ширхэг шонг замд суурилуулна гэж байснаас өнөөдөр хэд нь үлдсэн бэ. 50 шахам сая төгрөгийн үнэтэй шонгоор сар гаруйхан хугацаанд гангарахын оронд дунд сургуулийн засварын ажилд зарцуулсан бол гэх хүн ч байна.
Тухайн үед “Тусгаарлах шонг мөргөсөн, гэмтээсэн жолооч нь нэг шонгийн 18 мянган төгрөгийг гурав нугалж буюу 54 мянган төгрөг төлөх ёстой гэж байсан. Тэгэхээр нэг шон зоож гурав нугалах овжин арга сэдсэн хотынхон мөнгө угаасан юм биш биз гэж хардах ч хүн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан