АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ
"Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина"
Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1181 автобус иргэдэд үйлчилж байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Агаарын бохирдлыг хэмжигч тоног төхөөрөмжийг шинэчилнэ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Агаарын бохирдол хэмжигч суурин харуулын автомат төхөөрөмж” нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлаж байна. 2009 оноос Улаанбаатар хотын 4 цэгт суурин харуулын тоног төхөөрөмжийг байрлуулж, 24 цагийн турш хэмжилт судалгаа хийсний үндсэн дээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Японы “Horiba” компанид үйлдвэрлэгдсэн эдгээр тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан тул дэвшилтэт технологи бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, мэдээллээ шинэчлэх улмаар төсөл хөтөлбөрийн үр дүнг дүгнэх, цаашид баримтлах бодлого төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай болжээ. Тендерийн нээлт 9-р сарын 13-ны өдөр болох бөгөөд гэр хорооллоос үүдэлтэй түүхий нүүрсний бохирдол, автомашинаас ялгардаг азотын хийг хэмжих тус бүр 4, 4 тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг урьж байна.

0 Сэтгэгдэл