АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ
"Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина"
Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1181 автобус иргэдэд үйлчилж байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
СХД-ийн АН-ынхан дүүргийн удирдлагуудаа төсвийн мөнгөөр туйлж байна гэв
Сонгинохайрхан дүүрэгт МАН олонхи хэдий ч үүгээрээ далимдуулан төсвийн мөнгийг дүүргийн удирдлагуудын албан өрөөг засч, тохижуулах зэрэг зориулалт бусаар зарцуулж байгаад АН-ын бүлгийнхэн нь эсэргүүцэв. Энэ нь, хууль бус үйлдэл төдийгүй зөвхөн энэ биш олон асуудал гаргасныг хэллээ. Тус дүүргийн удирдлагууд буруу шийдвэр, тогтоол их гаргадаг аж. Тодруулбал, 2013 оныг СХД “Иргэдийн оролцооны жил” хэмээн зарласан мөртлөө шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоо хангалтгүй байна. Ерөнхийлөгчийн зарлигаар бүх дүүрэгт “Иргэний танхим” байгуулж, иргэдийн үгийг сонсох ёстой байтал одоо болтол энэ хэрэгжээгүй. Дүүргийн ИТХ-ын хурлын танхимыг хоёр өрөө болгон хувааж, дарга нар нь өөрсдөө суудаг болсноос, үйл ажиллагаа явуулах өрөөгүй болгож. Зөвхөн ЗДТГ-ынхаа байшингийн гаднах засварт л гэхэд 64 сая төгрөг зарцуулсан нь төсвийн мөнгөөр туйлж байгаагийн жишээ гэв. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг мөртлөө СХД-т цахилгаанд холбогдоогүй 4000-5000 айл өрх байхад энэ ажилд хөрөнгө мөнгө зарцуулахад анхаарсангүйг Сонгинохайрхан дүүргийн АН-ын бүлгийн төлөөлөгчид мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл