АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ
"Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина"
Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1181 автобус иргэдэд үйлчилж байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Б.Эрдэнэбат: улс тонн буудайг 380 мянгаар үнэлээсэй
“Монгол газар шим” компанийн захирал Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Тариа хураалтаас өмнө шийдэх ёстой, санаа зовоож буй ямар асуудал байна?
-Жатка болон технологийн өөр бусад шийдэх ёстой асуудлуудаа одооноос л сайн ярилцаж шийдэж чадвал улс орон даяар тариагаа хаягдалгүй хураана. Тарианы болц ч жилийн жилд оройтож байгаа нь газар фосфорын элэгдэлд орсныг харуулж байна. Бид эрт тариад ч нэмэр алга. Энэ жил гэхэд тавдугаар сарын эхний долоо хоногт тариалалтаа хийсэн ч болц удаашрах нь тодорхой байна.
-Бордоогоор болцыг нь түргэтгэж болох уу. Ер нь, танай компанийн хувьд хаанаас бордоогоо оруулж ирдэг вэ?
-Энэ жилээс л бордооны ач холбогдлыг ойлгож эхэлж байна. Хэрэглэж үзээгүй тариаланчид сайн мэдэхгүй. Бид намар хөрсний шинжилгээ өгөхөд нэг га-д хийх бордооны хэмжээ маш өндөр гардаг. Тэр хэмжээгээр хийвэл үр тарианы үнэ яах билээ... Магадгүй, бордооны үнээс хамаарч тарианы үнэ өсч болох. Одоо нэг га-д 60-100 кг холимог бордоо хийж байна. Шинжилгээний хариугаар наад зах нь 300 кг бордоо хийх шаардлагатай гэдэг. Яамны удирдлагууд ч сайн ойлгож байгаа.
-Төрөөс тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх бодлого барьж байна. Тариаланч хүний хувьд та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Аж ахуйн нэгжүүд өөр, өөрсдийнхөөрөө л шийдэж байна. Техник тоног төхөөрөмж авна гэвэл банкны тухай ярих хэрэг гарна. Яагаад гэвэл, 500 мянган ам.долларын үнэтэй тракторыг жилийн 18-20 хувийн хүүтэй авна гэж байхгүй. Үнэндээ, газар тариалангийн салбарынхан оруулсан хөрөнгөө 2-5 жилийн дараа л буцааж олдог. Харин ашгаа хэзээ хүртэх нь эдийн засгийн тооцооллоор тооцох асуудал биш. Ямар ч байсан хийе, дараа нь болох биз дээ гэж л ханддаг юм. Тиймээс үнэтэй тоног төхөөрөмжийг ургацынхаа ашгаар авна гэж байхгүй. Ямар нэг өөр эх үүсвэр л хайна. Бид чинь одоо л 20 хувийн ашиг олохтой үгүйтэй байна. Тухайн үеийн будааны ханшаас л хамаардаг юм.
-Зарим тариаланч нэг тонн будаа 480 мянган төгрөг хүрвэл ашигтай ажиллана гэх юм билээ?
-Нэг тонн нь будаа 300 мянган төгрөгийн өртөгтэй гарч байна. Өнгөрсөн жил тонн 286 мянган төгрөг байсан. Энэ жил тонн нь 300 мянга орчим байх байлгүй. Өртөг нь 300 мянган төгрөгөөр гарвал 350 мянгаар үнэлчихвэл болчихно гэж хүмүүс тооцдог. Хэрэв энэ жил тонныг нь 300 мянгаар үнэлбэл элэгдэл хорогдол, тээвэрлэлтийн зардлаа хасахаар 230 орчим мянган төгрөг болно. Ингэхээр шууд хасах руу орчихож байгаа юм. Бид 2015 онд олох орлогоо хоёр жилийн өмнөөс гаргадаг. Инфляц ийм хурдацтай өсч байхад ашигтай тооцоо гаргах үнэхээр хүнд л дээ. Тийм болохоор л нэг тонныг нь 380 мянгаар улс үнэлээд, дээрээс нь 100 мянган төгрөгийн урамшуулал өгчихөөсэй гэсэн бодолтой явна. Хэрэв тэгвэл бид 30 орчим хувийн ашигтай ажиллана. Тэр олсон ашгаараа техник, тоног төхөөрөмжөө л авна шүү дээ. Тасралтгүй 10 техник худалдан авч байж л дэлхийн жишгийг гүйцнэ. Авъя гэвэл маш сайхан үйлчилгээтэй компаниуд дэлхийн төвшинд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж оруулж ирж байна. Гэтэл түүнийг нь авдаг нь цөөн. Манайд 1000 гаруй аж ахуй нэгж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гарын 10 хуруунд багтах нь л худалдан авдаг.
-Та жатка тулгамдсан асуудал болж байна гэсэн. Солиход наанадаж хэдэн төгрөг шаардлагатай вэ?
-Манайд 1100 орчим комбайн байгаагаас 300 нь л ажилладаг. Өндөр хүчин чадалтай комбайны жатка 60 мянган ам.долларын үнэтэй. Энэ хэмжээний мөнгөөр жатка авна гэдэг хүнд. Манай компани гэхэд л дөрвөн комбайнтай. Хоёр сампо, хоёр ниватай. Энэ дөрөвт 250 саяар жатка авах хүндрэлтэй л дээ. Гэхдээ яахав, бид иймэрхүү байдлаар л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явна.
донгоддог ПАЦААААН БЭЭЭ аааан
Хэзээ инфляци тэгж өсөөд байна вэ харин инфляци буураад байгаашдээ Эба

0 Сэтгэгдэл
2013.08.21
2013.08.21