АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ
"Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина"
Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1181 автобус иргэдэд үйлчилж байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
“Дархан Минж”-ийн уулзварыг өргөтгөн шинэчилж нээлээ
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээр төлөвлөснөөс долоо дахь уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч өнөөдөр албан ёсоор нээлээ.
Тус уулзвар нь нийслэлийн томоохон худалдааны төв болох Нарантуул руу чиглэсэн замуудын огтлолцол учраас хөдөлгөөний ачаалал ихтэй, байнга түгжрэл үүсдэг. Харин энэхүү өргөтгөлийн ажлаар замын трасс дагуух инженерийн шугам сүлжээг цогцоор нь шинэчилж, тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн талбайг 1830 ам метрээр нэмэгдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь таван эгнээтэй байсан чиглэлүүд нь найм, дөрвөн эгнээтэй байсан нь зургаан эгнээ бүхий зорчих хэсэгтэй болж, нэвтрүүлэх чадвар сайжирлаа.
Дашрамд дурдахад, уг уулзварын өргөтгөлийн трасст зарим байгууллагын эзэмшлийн газар, хашаа хайс орсон ч тэд нийтийн эрх ашгийг хүндэтгэн үзэж, ямар нэгэн маргаан үүсгэхгүйгээр газраа чөлөөлөн бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулсан. Ялангуяа, “Дархан Минж” ХХК трасст орж буй хэсэгт өөрсдийн санаачилгаар газраа чөлөөлсөн нь бусад байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд сайн үлгэр дууриал болж байна. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж буй аж ахуйн нэгж болон “Гудамж” төслийнхөн хоёр талын санаачилгаар өмнө нь “Халдвартын” гэгдэж байсан уулзварыг “Дархан Минж”-ийн уулзвар хэмээн албан ёсоор нэрлэхээр болж, Нийслэлээс шийдвэр гаргуулсан юм.

“Дархан Минж”-ийн уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Готик голд” ХХК гүйцэтгэжээ.
“Хотын төв” дэд төслийн хүрээнд өмнө нь Өргөөгийн, Саппорогийн, Дарь-Эх, Сансарын, АПУ компанийн арын, Тээврийн дээд сургуулийн, Дамбадаржаагийн гэсэн зургаан уулзварыг өргөтгөн шинэчилж, ашиглалтад оруулсан. Одоо есөн уулзварын ажил ид өрнөж байгаагаас энэ долоо хоногт дахин дөрвөн уулзварын зам барилгын ажлыг дуусгахаар ажиллаж байна. Тодруулбал, Гурвалжингийн гүүрний урд байрлах Ажилчны гудамжны, Х хорооллын, Тасганы овооны, Бөхийн өргөөний уулзварууд дарааллан ашиглалтад орох юм.
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээр төлөвлөснөөс долоо дахь уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч өнөөдөр албан ёсоор нээлээ. Тус уулзвар нь нийслэлийн томоохон худалдааны төв болох Нарантуул руу чиглэсэн замуудын огтлолцол учраас хөдөлгөөний ачаалал ихтэй, байнга түгжрэл үүсдэг. Харин энэхүү өргөтгөлийн ажлаар замын трасс дагуух инженерийн шугам сүлжээг цогцоор нь шинэчилж, тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн талбайг 1830 ам метрээр нэмэгдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь таван эгнээтэй байсан чиглэлүүд нь найм, дөрвөн эгнээтэй байсан нь зургаан эгнээ бүхий зорчих хэсэгтэй болж, нэвтрүүлэх чадвар сайжирлаа.

0 Сэтгэгдэл