Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэрбум гаруй төгрөгийг үргүй заржээ

Нийслэлийн агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ хэд дахин илүү болсон. Гэтэл үүнтэй зэрэгцээд дайны хажуугаар дажин гэгчээр  хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна. Шинжлэх ухааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар нийслэлийн  хөрсний бохирдлын түвшин Улаанчулуут, Дарь-эхийн хогийн цэг, Хотын цэвэрлэх байгууламж, “Нарантуул” ОУХТ, Шархадны автомашины зах, III-IV цахилгаан станц, Дэнжийн мянга, Хайлаастын ам, 100 айл зэрэг газарт онцгой их буюу хотын дундаж агууламжаас 10-16 дахин их буюу хэт их бохирдолтой зэрэглэлд багтаж байна гэсэн судалгаа гарчээ. Үүнд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь гэр хорооллын жорлон гэж мэргэжилтнүүд үзжээ. Өмнөх жилүүдэд ч гэсэн шинжлэх ухааны байгууллагууд дээрх судалгааг гаргаж бай­сан бөгөөд энэ жилийн хувьд бохирдлын хэмжээ багасаагүй харин ч эсрэгээр нэмэгдсэн аж. Уг нь гэр хороолын жорлонг ариутгахаар 2010 оноос Байгаль эн, Тамир эм, Эн-5 био бэлдмэлийг хэрэглэж тэрбум гаруй төгрөг зарсан ч энэ нь өгөөжээ төдийлэн өгөөгүй болох нь тогтоогдлоо. Манай улс агаарын бохирдолтой тэмцэхэд өчнөөн тэрбум төгрөгийг үргүй зарсан. Гэтэл үүний араас хөрсний бохирдолтой тэмцэхэд мөн л ийм хэмжээний мөнгө үр ашиггүй зарах нь. Иймээс хөрсний бохирдолтой тэмцэх талаар цаашдаа нийслэлийн зүгээс юу хийх талаар Байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаагаас тодруулахад ”Гэр хорооллын жорлонд жил бүр био бэлдмэл хийгээд үр дүнгээ өгөхгүй гэдэг нь тодорхой. Иймээс энэ жил мөнгө төсөвлөөгүй. Харин ямар арга үр дүнтэй вэ гэдгийг дэлхийд хөрс хамгааллаараа дээгүүрт ордог Японы төлөөлөгчдийг урьж уулзалт зохион байгуулж байна. Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах арга технологийг өөрийн оронд нэвтрүүлэх талаар судалж ирэх жил хөрсний бохирдолтой хэрхэн тэмцэхээ тодорхойлно. Гэр хорооллын  төдийгүй хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй газруудын хөрс нь  тэр аяараа бохирдсон.  Ялангуяа арьс ширний үйлдвэр, хогийн цэг, машин угаалгын газрын ойролцоо хөрс маш их бохирдоод байгаа. Хөрсний  бохирдолтой тэмцэх нэг арга бол ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэж үзэж байна” хэмээн ярьсан юм. Харин “Ирвэстрейд” ХХК-ийн захирал Л.Төгсжаргал “Био бэлдмэлээс өөрөөр хөрсний бохирдолтой тэмцэх арга манайд байхгүй. Ямар ч байсан био бэлдмэлүүд үр дүнгээ өгч байгаа. Харин хөрсний бохирдол буурахгүй байгаа шалтгаан нь өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа гэр хорооллын жорлон” гэв. Иймээс нийслэлээс мөнгө төсөвлөөгүй учир дүүргүүдийн удирдлагуудтай ярилцана хэмээв. 

Японы хувьд бохирдсон хөрсийг хуулан авч угааж цэвэршүүлээд буцааж ашиг­ладаг гэнэ. Мөн хүн бүр газартаа эзэн байж газраа худалдах байсан ч газрынхаа хөрсийг цэвэршүүлээд ху­далд­даг байна. Хөрсний бохирдлыг бууруулахаар нийс­­лэлийн удирдлагууд тол­­гойгоо сайн ажиллуулж бага мөнгө зарахгүй  бол бохирд­лоос үүдэж ходоодны хелико бактери, төрөл бүрийн гэдэс­ний өвчин тэр ч бүү хэл хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэг гэдгийг эрдэмтэд сануулсаар байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан