Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Төлбөрөө төлөөгүй оюутнууд хичээлдээ суух эрхгүй...

Монгол Улсын их сургууль дүнгийн мэдээллээ цахим системд шилжүүлээд хоёр жил болж буй. Ингэснээр оюутан бүр дараагийн семистерт судлах хичээлээ SISI хэмээх программыг ашиглан баталгаажуулдаг болсноор багш, оюутны ажлыг хөнгөвчилсөн юм.
Гэвч энэ жилээс хичээлийн баталгаажуулалтаа хийхийн тулд заавал төлбөрөө төлсөн байх хэрэгтэй гэсэн шаардлага сургуулийн захиргаанаас гаргажээ. Энэ талаар МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны дарга Б.Болд-Эрдэнээс тодрууллаа.

Б.Болд-Эрдэнэ: Оюутнууд сургалтын төлбөрөө шинэ дансанд тушаана

-МУИС дүнгийн мэдээлэл оруулдаг цахим мэдээллийн хуудсаа ашиглан сургалтын төлбөрөө урьдчилан авах гэж байна гэх юм. Энэ талаар та тайлбар өгөхгүй юү?
-Энэ жилээс сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орсон. Кредитийн мөнгө болон суурь хураамжаа төлсөн тохиолдолд оюутан хичээлдээ суух эрх нь нээгдэнэ.
-Хичээл баталгаажуулах хугацаа нь хэзээ дуусах вэ?
-Энэ сарын 21-нд хичээл баталгаажуулах хугацаа эхэлсэн бөгөөд хичээл ортол үргэлжлэх юм.  Энэ хугацаанд “Голомт банк”-ны дансанд сургалтын төлбөрөө шилжүүлэх ёстой.
-Өмнө нь “Хаан банк”-ны дансаар төлбөрөө авдаг байсан шүү дээ?
-Манай сургалтын “SISI” программ нь төлбөрөө зөвхөн “Голомт банк”-ны дансанд хийсэн тохиолдолд хүчинтэй болдог юм билээ. Тиймээс шинэ данс өгөхийг л хүлээх хэрэгтэй дээ.
-Төлбөр тушаах шинэ данс хэзээнээс оюутнуудад тодорхой болох вэ?
-Сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ долоо хоногт багтаад янзална гэж надад мэдэгдсэн.
-Нэгдүгээр курст орж байгаа хүүхдүүд төлбөрөө яаж тушаах вэ?
-Шинээр элсч буй хүүхдүүд манай сургуулийн ашиглаж байсан “Хаан банк”-ны дансанд төлбөрөө тушаахаас өөр арга байхгүй. Тэдний асуудлыг дараа нь шийдэх байх.
0 Сэтгэгдэл
Тэр байтугайгаа хийж чадахгүй хэвтэж байж их юм сэдэж дээ, Тэр төлбөрийг чинь хагас жилээр гээд 2 хуваагаад төлчихмөөр байх юм.Монголчуудын амьдрал ямар байгаа билээ дээ. Олон түмнээ бас бодмоор юм даа.
Хамгийн их уншсан