Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх гарцыг хайв
“Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагаас өнөөдөр “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл,  боломж” сэдэвт олон улсын семинар зохион байгууллаа. Уг семинарт японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжигч төрийн бус байгууллагынхан болоод нийслэлийн болон орон нутгийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэршээлтэй иргэд мөн тэдний асран хамгаалагчид нь  оролцсон юм. Тэд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэгт хөдөлмөрийн чадвараа 60-100 хувь алдсан иргэнийг хамааруулж байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдгээрийг нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагуудад татан оруулах, олон улсын жишгээр бие даан амьдрах системийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна. Түүнчлэн одоогоор монголд энэ төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах бие даан амьдрах боломж бүрдээгүй бөгөөд үүнийг нэвтрүүлэхэд энэ удаагийн семинарын онцлог нь оршиж байгаа ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах систем гэдэг нь тэдгээрийн гэр бүлийн шийдвэрт үндэслэн бие даалгах явдал юм. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэр бүлийнхэнээс нь хараат гэр орон, мөнгө санхүү болоод түүнд туслах хүмүүсийг тусгайлан бэлтгэн ажиллуулах зэрэг бүх л зүйлд нь төр болоод Засгийн газрын бодлогоор шийдвэрлэхийг хэлдэг ажээ. Энэ системийг  Японы Засгийн газар амжилттай хэрэгжүүлж хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин ажилладаг байна. Тиймээс “Түгээмэл хөгжил” ТББ энэхүү системийг монголд нэвтрүүлэхэд Засгийн газар болоод бусад шатны байгууллагууд бүх л талаар дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм.

О.Сайхан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан