Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хичээлийн шинэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлээр эхэллээ
Өнөөдөр Есдүгээр сарын1. Монгол улсны бүх шатны сургуулийн 2013-2014 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байна. Хичээлийн шинэ жилийг зохион байгуулах тухай БШУ-ны сайд Л.Гантөмөрийн захирамжийн дагуу бүх сургуулиуд өгөө эртлэн багш сурагчдаа орлцуулан хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол зохион байгуулаад дараа нь ЕБС-ийн бүх сурагчдад уламжлал ёсоороо “Монголын нууц товчоо” хичээл заасан байна.
Харин өглөөний 10.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж МҮОНТ-ийн их студиэс улс даяар “Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо” сэдвээр теле хичээл заалаа. Энэ хичээлийн бүх шатны сургуулиуд багш хүүхдүүддээ үзүүлэх ажлыг сургууль сургууль дээрээ зохион байгууллаа.
Энэ 2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191805 хүүхэд хамрагдахаас  цэцэрлэгт 156648, хувилбарт сургалтад 31924 хүүхэд тус тус суралцана. Цэцэрлэгийн нийт хүүхдийн  160201 нь төрийн өмчийн 1017 цэцэрлэгт хүмүүжих бол  25438 нь хувийн хэвшлийн  цэцэрлэгт суралцана. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 10836 хүүхдээр нэмэгдсэн байна.
2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 504233 сурагч суралцана. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид  энэ хичээлийн жилд 54641 сурагч шинээр элсч байгаа юм.
Мөн 2013-2014 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175591 оюутан суралцах бол мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад 2013-2014 оны хичээлийн жилд шинээр 26175 суралцагч элсэн суралцахаар болсон байна. 
Ийнхүү монгол орон даяар бүх шатны сургуулиудын үүд цэлийтэл нээгдэн, мөнгөн хонхны дуу цангинаж хичээлийн шинэ жил эхэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан