"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
З.Энхболд: Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургуулиудад цахим анги нэвтрүүлнэ
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр өнгөрсөн жил мөн тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож байсан юм. 84-р сургууль нь нийслэлийн тэргүүний сургууль бөгөөд анхны цахим сургууль гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэ үеэр УИХ-ын тамгын газраас тус сургуульд I MAC компьютерыг багш нарын ном, сурах бичиг бэлтгэдэг программын хамт бэлэглэлээ.
Тэрбээр ирэх жилүүдэд монгол улсын бүх ЕБС-д E-class, цахим ангиудыг нэвтрүүлэхээр зорьж байгааг хэлээд энэ туршилтыг нийслэлийн 84-р суругууль дээр хийж байгааг онцоллоо. Цаашид E-book , E-tab зэрэг порматуудыг одоогийнхоос илүү мэргэжлийн түвшинд хийх бололцоо энэ сургуулийн багш нарт бий болж байна гэлээ. Мөн боловсролоороо дэлхийд тэргүүлж байгаа БНСУ-ын амжилтын нэг нь мэдээлэл, холбоо технологийг сургалтын хөтөлбөртөө түлхүү ашигладагтай холбоотойг онцлоод, цаашид бүх багш нарыг зөөврийн компьютертай болгохоор төлөвлөж байгааг хэлэв.

84-р сургуулийн хувьд бүх багш нар нь өөрийн заадаг хичээлээ видео хичээл болгон хувиргасан бөгөөд түүнийгээ бусад сургуулиудад заадаг онцлогтой. Тус сургууль нь энэ жил 2980 гаруй сурагчидтай, 74 бүлэг ангитайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм. Монголын анхны цахим сургууль гэдгээрээ цахим хичээлийн сантай, хичээлд шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг интернэт сайтуудаас татаж авдаг, багш, сурагч, эцэх эхчүүд онлайнаар холбогдож мэдээлэл солилцох боломжтой байдаг байна. Мөн цахим номын сан нь 15 компьютер, 40 мянга гаруй номтой юм.
Тус сургуулийн хувьд тенхик тенхолгийн шинэчлэл хийсэн, цахим орчинг бүрдүүлсэн хэдий ч төсөв мөнгө багатай учраас материаллаг баазын хүрэлцээ муу, интернэтийн хурд удаан зэрэг хүндрэл гардаг гэдгийг сургуулийн багш нар хэлж байлаа. Үүнд УИХ-ын дарга интернэтийн төлбөр мөнгийг ЕБС-ийн жилийн төсөвт суулгаж өгдөг байх нь зүйтэйг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр өнгөрсөн жил мөн тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож байсан юм. 84-р сургууль нь нийслэлийн тэргүүний сургууль бөгөөд анхны цахим сургууль гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэ үеэр УИХ-ын тамгын газраас тус сургуульд I MAC компьютерыг багш нарын ном, сурах бичиг бэлтгэдэг программын хамт бэлэглэлээ.Тэрбээр ирэх жилүүдэд монгол улсын бүх ЕБС-д E-class, цахим ангиудыг нэвтрүүлэхээр зорьж байгааг хэлээд энэ туршилтыг нийслэлийн 84-р суругууль дээр хийж байгааг онцоллоо. Цаашид E-book , E-tab зэрэг порматуудыг одоогийнхоос илүү мэргэжлийн түвшинд хийх бололцоо энэ сургуулийн багш нарт бий болж байна гэлээ. Мөн боловсролоороо дэлхийд тэргүүлж байгаа БНСУ-ын амжилтын нэг нь мэдээлэл, холбоо технологийг сургалтын хөтөлбөртөө түлхүү ашигладагтай холбоотойг онцлоод, цаашид бүх багш нарыг зөөврийн компьютертай болгохоор төлөвлөж байгааг хэлэв.

0 Сэтгэгдэл