Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ерөнхий боловсролын 32 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” 2012 оны 8 сарын 24-ний А/532 тоот захирамжийн дагуу өнгөрсөн хичээлийн жилээс Ерөний боловсролын зарим сургуулиуд “Сургуулийн автобус” үйлчилгээг хэрэгжүүлж байгаа. Энэ хичээлийн жилд нийт 32 сургууль, 102 автобусаар сурагчиддаа үйлчлэх урьдчилсан мэдээ нийслэлийн Боловсролын газарт иржээ. Нийслэлийн Засаг даргын А/532 захирамжид ЕБ-ын 18 сургуулийг сурагчдын автобусаар үйлчлэхээр заасан бол энэ хичээлийн жилд захирамжид ороогүй ч өөрсдийн санаачилгаар сурагчдыг автобусаар тээвэрлэх ажлыг 20 сургууль зохион байгуулж байна. Бага ангийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, хичээл эхлэх, тарах үед үүсэх замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй энэ ажлыг сургуулийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчид талархан хүлээн авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3400 орчим хүүхэд автобусаар зорчихоор төлөвлөжээ. Харин зарим сургуулиуд сурагчдаас багагүй хэмжээний сургалтын төлбөр авдаг ч сурагчдын автобусыг явуулахгүй байгаа юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахлаж буй “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар сургуулийн захиралуудтай зөвшилцөн, шаардлага хүргүүлж энэ 7 хоногт дээрхи асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл