Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
13-хан насандаа мастер хамгаалахаар сурч буй охин
Сушма Верна хэмээх 13-хан настай энэ охин одоо их сургуульд микробиологийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гэвэл та итгэх үү. Тэрээр долоон настайдаа ахлах сургууль төгсч, 13 насандаа их сургууль дүүргэсэн байна.
Эмэгтэй хүүхдийг сургуульд сургахыг чухалчлах нь бүү хэл одоо хүртэл эхийн хэвлийд бойжиж байгаа охин хүүхдийн амийг хөнөөдөг явдал гарсаар байгаа Энэтхэгт энэ жаахан охин их сургууль төгссөн явдал олон хүнийг гайхашруулж байна. Сушма эцэг эх, гурван дүүгийнхээ хамт тун ядруухан амьдардаг гэнэ. Тэдний гэр бүл эцгийнхээ барилгын хар бор ажил хийж олдог өдөр тутмын 200 рупи буюу гурван долларын цалингаар л амь зогоодог аж. Гэвч энэ ядуу зүдүү байдал Сушмаг сурахад саад болж чадсангүй.

Харин ч гэрт нь үзэх зурагт, тоглох тоглоом гээд хүүхэд сатааруулчих юу ч байхгүй нь энэ айлын хүүхдүүдийг хичээлээс өөр зүйлд анхаарал сарниулах боломж олгодоггүй байна. Эдний хүүхдүүд угийн сэргэлэн цовоо, хичээлдээ сайн бөгөөд Сушмагийн ах нь бас 14 настайдаа их сургууль төгсч байжээ.  
Хүүхдүүдээ сургаж боловсруулах нь л амьдралаа дээшлүүлэх цорын ганц арга зам гэж итгэсэн эцэг нь охиноо үргэлжлүүлэн сургахын тулд ганц өмч хөрөнгө болсон эзэмшил газраа ердөө 25 мянган рупи буюу 400 ам.доллараар худалдаж, мастерын төлбөрийг нь хийжээ.
Охин уг нь, анагаахын чиглэлээр суралцаж, эмч болохыг хүсч байсан ч заавал 18 нас хүрсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан учир микробиологийг сонгожээ.


Түүний сургалтын төлбөрийн ихэнх хэсгийг хандивын байгууллагууд дааж, сургуульдаа ирж очиход нь аав нь унадаг дугуйгаараа хүргэж өгдөг учраас хүндхэн амьдралтай ч сурч болоод байдаг ажээ.
Сушмагийн сурахын төлөөх энэ эрмэлзэл бүхий л боломж нь нээлттэй байсаар атал өөрийгөө хөгжүүлэхээс хойргошин хойш суудаг үе тэнгийн хүүхэд залуустаа үлгэр дуурайл болно хэмээн түүгээр бахархаж, бас түүнд тусладаг олон хүн итгэж байна. 


Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Mash mundag ohin bna.. Ooriinhoo 13 nasaa dahin sanahad bi ch setgej snaaj baigaagui zuil shuu tsaashdiin amjiltiig husie!
mundag ymaa alsiin zainaas ch gesen amjilt hvsey
муухай хөншин царайтай юм байна. 13тай гэхэд авгай шиг
Хамгийн их уншсан