Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.ГАНХУЯГ: ДОРНОГОВЬ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨВ БОЛЖ ЧАДАХУЙЦ АЙМАГ

Улс эх орны хөгжил дэвшлийн түүчээ, эх орны үүд хаалга болсон Дорноговь аймгийн өнөөгийн байдал, хөгжил дэвшил, хэтийн төлвийн тухай аймгийн Засаг дарга П.Ганхуягтай ярилцлаа.

-Дорноговь аймгийн дэд бүтэц эрчимтэй хөгжиж, бүтээн байгуулалтын шинжтэй багагүй ажлууд хийгдээд байна. Богино хугацаанд ийм үр дүнд хүрэхэд ямар бодлого баримталж ажиллав?

-Манай аймаг өмнөд хөрштэй 600 км газар нутгаар хиллэдэг Монгол Улсын үүд хаалга гэж болно. Улсын томоохон боомтуудын нэг болох Замын-Үүдээр өдөртөө 4000-5000 хүн орж, гарч байдаг. Авто болон төмөр замын ачаа тээврийн 60 орчим хувь нь мөн л эл боомтоор нэвтэрдэг. Тийм учраас дуртай, дургүй ч Монгол Улсын хөгжлийн төв болж чадахуйц аймаг бол Дорноговь гэж үзэн бодлого, төлөвлөлт хийн ажиллаж байна.
Өнгөрсөн 2008 оныг хүртэл Дорноговь аймгийг Зүүнбаянгийн застав, Замын-Үүдээр л мэддэг, тэр ч бүү хэл улаан аймаг ч гэж цоллодог байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бусдаас хол тасархай хөгжсөн гэж хэлэхгүй ч хөгжлийн үндэс сууриа тавьсан гэж бодож байгаа. Өмнөх дөрвөн жилд “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөр баримтлан ажиллаж, говь нутгаа, Дорноговио шинэчилье, шинэ уур амьсгал бүрдүүлье, эхлүүлж чадаагүй ажлуудаа хийж, бодож санаж, хүсч мөрөөдөж байсан зүйлсээ бүтээе гэсэн зорилготойгоор багагүй зүйл амжууллаа. Харин дараагийн дөрвөн жилд “Шинэ Дорноговь-2” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баримтлан ажиллаж байна. Тогтвортой хөгжил гэдэг маш чухал үг. Монголчууд одоо л тогтвортой хөгжил рүү орох чухал цаг үетэй нүүр тулж буй. Тогтворгүй, эрсдэлтэй, унаж боссон тийм хөгжлөөр өдийг хүртэл явж иржээ.
Дорноговь аймгийн хувьд хөгжлийн үндэс сууриа тавьж, бодлого хөтөлбөрөө баталсан учир энэ дөрвөн жилд тогтвортой хөгжил рүү орохоор хичээж байна. Монгол Улс өнөөг хүртэл зэс, алтан дээр суурилсан эдийн засагтай байсан бол сүүлийн жилүүдэд нүүрс, төмрийн хүдэр гэхчлэн ашигт малтмал экспортлон худалдааны эргэлтээ газрын доорхи баялгаар хангаж байна. Дэлхий нийтэд ашигт малтмалын хомсдол бий болсон учраас Монголын уул уурхай, ашигт малтмалд хөрөнгө оруулалт хийх сонирхол их байна. Гэхдээ уул уурхай ганцхан хөлтэй байвал тэнцвэр муутайн дээр эрсдэл их. Тиймээс таван хөлтэй хөгжье гэсэн бодлогын дагуу ажиллаж байна.
-Таван хөлд юу юу багтаж байгаа бол?
-Нэгдүгээрт, дэд бүтцээ хөгжүүлье, дэд бүтцээсээ хөрөнгө босгоё, аймгийн нутаг дэвсгэрээр дайрч гарсан босоо тэнхлэгийн төмөр замаа идэвхжүүлж хоёр урсгалтай болгоё, баригдаж буй 1800 км хэвтээ тэнхлэгийн төмөр замыг Сайншандаар огтлуулж төмөр замын тээврийн зангилааг бий болгоё хэмээн зорьж байна. Хоёрдугаарт, босоо тэнхлэгийн автозамаа энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулна. Улаанбаатараас Сайншанд хүртэл хатуу хучилттай замаар холбогдчихлоо. Тун удахгүй Замын-Үүд хүртэл автозамаар холбогдоно. Мөн Хамарын хийд хүртэл 42 км, хийдээс Ханбаянзүрх хайрхан хүртэл 20 орчим км зам тавилаа. Цаашлаад Зүүнбаянтай холбох бодолтой байна. Саяхныг хүртэл Дорноговь аймгийн төвдөө л дөрвөн км замтай байсан бол сүүлийн дөрөв, таван жилд 500 км автозамтай боллоо. Тийм болохоор зам дагасан эдийн засгийн хөгжлийг бий болгоё гэсэн гол чиг барин ажиллаж байна. Цаашдаа, агаарын ачаа тээврийн томоохон тер­ми­нал бий болгож гадаад оронтой ачаа, тээврээр шууд холбогдож чадвал мөнгө олох боломж байна. Өргөн уудам говийн нутагт яагаад Ази, Европыг холбосон ачаа тээврийн төв цэгийг бий болгож бо­лох­гүй гэж. Гуравдугаарт, үйлдвэржилт. Газар доорх баялгаа түүхийгээр нь, хямд үнээр экспортолж байхаар үйлдвэрлэн боловсруулж бү­тээг­дэхүүн болгоод Лон­дон­гийн, Хонконгийн биржийн үнээр дэлхийн зах зээлд өн­дөр үнээр худалдах бо­ломж­той. Тэгэхээр заавал Хятадад зарах гээд байх хэрэггүй. Ашигт малтмал, баялгийг бүтээг­дэхүүн болгох Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг даруй бүтээн байгуулж да­гаад 50 жижиг, дунд үйлдвэр бий болгохоор зорьж бай­на. Жишээлбэл, зэсийн хавтан хийж гаргалаа гэхэд хажуугаар нь зэс утас ороодог, зэсэн ороомог хийдэг жижиг үйлдвэртэй болгоё гэх мэт 50-иад үйлдвэрийг бий болгоно. Мөн уламжлалт мал аж ахуй. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхгүй бол малынхаа таваарлаг байдлыг боломж бололцоогоор нь ашиглахгүй, хөдөө тал руу бэлчээчихээд тоохгүй орхичихож байна. Дэлхий нийтээр энэ төрлийн мал аж ахуйг зээр гөрөөснөөс ялгаагүй байдлаар авч үзэж байна шүү дээ. Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан гэж үзэхгүй болохоор манайхаас мах  байтугай арьс шир ч авахгүй байна. Тийм учраас малыг таваарлаг болгож эрчимжүүлж, генийн бүтцийг нь сайжруулах, ашиг шимийг нь бүрэн авч байх хэрэгтэй. Тэмээний, ямаа­ны гэхчлэн тус тусад нь аж ахуй эрхлэх хэрэгтэй. Мянган тэ­мээ­тэй, тэмээний бүс нутаг бий болгоё, өөр мал оруулалгүй, түүнийгээ дагаад аялал жуулчлалын томоохон кэмп, сувилал цогцолбор байгуулъя гэхчлэн газар нутгаа товлоод аж үйлдвэр, суурингийн цахилгааныг нь татаж байна. Устаж үгүй болж буй учраас ингэж хамгаалж, үржүүлэх нь зүйн хэрэг. Говийн бүсэд газар тариалан эрхлэх, хөгжүүлэх бүрэн боломжтой. Дэлхий даяар тэрбум гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдчихээд байна. Энэ их өлсгөлөнгөөс гарахын тулд маш олон улс орон хүнсний бүтээгдэхүүнийхнээ үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Манай улс ийм том газар нутагтай учир дотоодын болоод гадаад улс орнуудын хүнсний хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Бид заавал урд хөршийн төмс хүнсний ногоог хэрэглэх албагүй шүү дээ. Говь нутагт газар тариалан эрхэлж, хүнсний ногоо тариалах боломжтой юм уу гээд судлаад үзэхэд маш их бололцоо бий. Хамгийн чухал асуудал нь хүнээ, боловсон хүчнээ хөгжүүлээгүй байж бусад хөгжлийг яриад хэрэггүй.
-Сайншандын аж үйлд­вэрийн цогцолборын ажил ямар шатандаа явж байна?
-Ажил эхэлсэн. Энэ хүрээнд тав, зургаан үйлдвэр байгуулна. Эрдэнэт үйлдвэртэй харьцуулшгүй том бүтээн байгуулалт хийх гэж байна. Ингэс­нээр газар доорхи баял­­гаа түүхийгээр нь биш эц­сийн бүтээгдэхүүн болгон экс­портлох юм. Мөн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох үе шатыг дагаад маш олон технологи орж ирэх төдийгүй манай залуучууд орчин үеийн, өндөр тоног төхөөрөмж дээр ажиллах цаашлаад дэлхийн хэмжээний цалин авах нөхцөл бүрдэнэ. Мэдээж, хүмүү­сийн авдаг цалин нэмэгдэж, амьжиргаагаа дээшлүүлэх, ажлын байртай, иргэдээ бо­ловс­ролтой болгох үйл явцыг Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой уях ажлыг орон нутаг нэлээн санаачилгатай хүлээн авч, бэлтгэл ажлаа хийж байна. Дэлхий нийтээ­рээ дуусдаг баялгаас илүү дуус­даггүй баял­гаараа хөг­жих гэж эрхэмлэх болж. Бид өнөөдөртөө газар доорхи баялгаа боловсруулах ту­хай яриад сууж байна. Гэх­дээ дуусдаггүй баялгаа хөгжүүлдэг дэлхий нийтийн чиг хандлагатай хамт явах нь зүйн хэрэг. Үүний нэг нь аялал жуулчлал. Энэ салбарыг манай аймагт хөгжүүлэх боломжтой түүхийн маш том дурсгалт газрууд байна. Үүнийгээ сэргээн гадаад, дотоодын жуулчдыг татах хэрэгсэл болговол байгалиа сүйтгэхгүйгээр орлого олох боломж байна. Дээр нь, аялал жуулчлалыг даган жижиг гар урлал хөгжих боломжтой. Би Засаг даргаар томилогдож ирснийхээ дараа Япон улс руу аялал жуучлалын чиглэлээр мэргэжилтэн бэлт­гэхээр дөрвөн залууг явуул­сан. Ингэхдээ Японы Элчин сайдын яаманд хүсэлт гар­гаж байгаад “Жайка”-гийн шугамаар явуулсан юм. Тэд эргэж ирээд “Дорноговь айм­­гийн аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ” гэсэн төлөв­лөгөөг гарган ажиллаж бай­на. Тийм учраас бид болов­сон хүчнээ хөгжүүлэхэд түл­хүү анхаарч байна. Хүнээ хөгжүүлэхгүй бол хэчнээн гоё зочид буудал, жуулчны бааз барьж байгуулаад нэмэргүй. Ирсэн зочныг найрсгаар угтаад авдаг, хэлтэй устай, соёлтой боловсролтой, мэдлэгтэй бо­ловсон хүчнийг бэлтгэхгүй бол зүгээр л одоо байгаа шигээ урсгалаараа явж болохгүй. Энэ ажлын хүрээнд Японы Шизуока хоттой хоёр жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манайхаас 300 гаруй хүн тийшээ явсан бол тэднийхээс 400 гаруй хүн ирсэн байх жишээтэй. Үүнээс гадна мянган хүүхэд явуулъя гэсэн гэрээ хийсэн. Эхний 80 хүүхэд нь яваад ирсэн. Хүүхдүүдээ яагаад явуулаад байгаа юм гэж хүмүүс гайхдаг л юм. Хүүхэд гэдэг цагаан цаас. Гадаад улс оронд очиж, юм үзэж нүд тайлсан хүүх­дийн үзсэн харсан, сурсан мэдсэн зүйл толгойд нь бай­саар байдаг. Соёлтой ер­төнц гэж юу болох, тэнд хүмүүс яаж амьдарч байна, дэл­хийд эдийн засгаараа ноё­логч томоохон улс орон ямар байдаг, хүний хөгжил хаа­шаа чиглэж байгаатай танил­цаад ирдэг. Энэ мянган хүүх­дийг явуулчихвал манай Дор­­ноговийн залуус арван жилийн дараа боловсролтой, нэ­лээн юм үзэж харчихсан мэр­гэжлийн боловсон хүчин болно. Хүмүүс маш их хөрөнгө мөнгө зарж хэдэн хүүхэд зугаалууллаа гээд шүүмжилдэг. Харин би хамаагүй яваг л гэдэг. Улаанбаатар хотоо ч үзээгүй хүүхдүүдийг харь орон руу явуулж үзүүлдэг нь уг­таа нөгөө залуусын ярьдгаар соё­лын шокноос гаргаж байгаа хэрэг.
-Танай аймагт ажилгүй­дэл хэр байгаа вэ?
-Өнгөрсөн жил Ерөнхий сайдыг ирэхэд манай айм­гийн ажилгүйдэл хоёр да­хин нэмэгдчихлээ гэж танил­цуулсан. Гэхдээ би үүнийг сайн тоо гэж хэлсэн. Ажилгүйдэл нэмэгдчихээд байхад юу яриад байна вэ гээд гайхдаг л даа. Энд бид ажилгүй хүмүүсийг сурган, ажилд зуучилна гэх сурталчилгааг хүчтэй явуулсан. Тэгэхээр ажилгүй мөртлөө бүртгэлгүй байсан иргэд хандаад эхэлж байгаа юм. Ингээд бүртгэл сайжрахаар, ажилгүй иргэдийн тоо бодитоор гараад ирнэ. Одоо бол ажилгүй иргэдийн тоо байнга буурч байгаа. Хү­мүүс нэмж бүртгүүлээд л ажилд зуучлуулж ордог. Өм­нө нь, аймгийн төвийн гудамж, талбайг цэвэрлэх нийтийг хамарсан ажил хийгээд өдрийн арван мянган төгрөг авдаг хүмүүс одоо олдохоо больсон. Яагаад гэвэл, орон нутагт барилгын салбар хөгжөөд өдрийн 20 мянгаас доошгүй төгрөгийн цалин авч байна. Гэхдээ бид хүмүүсээ сурган, бэлтгээд ажилд зуучлах ёстой. Сумын За­саг дарга нар орж ирээд “Манай суманд уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Тэгсэн мөртлөө сумын иргэдийг ажилд авахгүй байна. Энэ уул уурхайнхныг жаахан чангалаад өгөөч” гэж хэлдэг. Энэ бол буруу. Яагаад гэвэл, уурхайн компаниуд ажлаа хийхийн тулд чадвартай хүнийг л авна. Тиймээс “Та нар ажил хийх гээд байгаа залуучуудаа нааш нь аваад ир. Энд мэргэжил сургалтын төвүүдэд үнэгүй сургаад өгье” гэдэг. Мэргэжилтэй болсон хүн очиход тэр уул уурхайн компаниуд хаа холоос авчирч, байр орон сууцаар хангаж ажиллуулахаас илүү орон нутгийн иргэдийг авахыг илүүд үзнэ шүү дээ. Тиймээс залуучуудаа мэргэжилтэй болгох хэрэгтэй байна.
-Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Эрчимтэй хөгжлийг дагаад хүн амын тоо ч нэмэгдэх байх. Дорноговь аймаг 300 мянган хүн амтай болох зорилт тавьсан. Эл зорилтод хэзээ хүрэх бол?
-Хүн ам олон байсан ч шилжих хөдөлгөөн ихэсч, хүн амын тоо нэлээн сийрэгжсэн. Гэхдээ сүүлийн үед эргээд аймаг руу чиглэж байна. Яагаад гэвэл, Дорноговь аймгийн хэтийн хөгжил тодорхой болчихлоо. Цаашдаа бид сумдаа хөгжүүлж, тэнд иргэд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ганцхан жишээ хэлье. Зарим үүрэн холбооны компанийн дэмжлэгээр бид аймгийнхаа дөрвөн сургуулийг цахим болгосон. Өөрөөр хэлбэл, тус компанийн өндөр хурдны интернэтийг оруулж ирээд, Улаанбаатарын 84 дүгээр сургуу­лийн багш нараар сургалт явуулсан. Ингээд манай сумын дөрвөн сургуулийн багш нар цахимаар хичээлээ заадаг боллоо. Хүүхдүүдийн идэвхи ч дээшилсэн. Дээрээс нь, багш нар интернэтээр сургалтад хамрагдан, Улаанбаатарын багш нарын хэмжээнд ур чадвартай ажиллах боломж бүрдэж байна. Хүн амын тоог нэмэгдүүлнэ гэдэг зүгээр л урьж залаад яриад бүтчихдэг юм биш. Амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлж байж сая хүнийг татах нь зүйтэй. Барилга байшин гэхээр юмгүй, ажлын байргүй, гэрэл цахилгаан ч үгүй сумын төвд хэн амьдрахыг хүсэх билээ. Тэднийг ажиллаж, амьдрах тухтай орчноор хангах нь юу юунаас илүү чухал юм.
-Хилтэй ойр болохоор Дорноговь аймгийн залуус  эх оронч сэтгэлгээтэй байх. Та ч гэсэн хүүхэд, за­луусынхаа боловсролд их анхаардаг юм байна?
-Солонгосын жишээг бид сайн мэднэ. Дайны дараа эдийн засаг нь унаж эхлэхэд ард түмэн нь алтан ээмгээ хүртэл тайлж өгч байсан гэдэг. Тэр үед олон нийтэд нөлөөлөх зүйлийг сэдсэн хэрэг. Драмын урлагаараа мөнгө олъё, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлье гэх мэт. Түүндээ улсаасаа мөнгө хаяж, дотооддоо гэлтгүй гадаадад эх орон, соёлоо сурталчилъя гэж бодсон хэрэг. Тэгж л дэлхийн тавцанд өрсөлдөх байр сууриа олж авсан хэрэг. Финлянд л гэхэд “Нокиа”-гаараа эдийн засгаа бүрдүүлдэг. “Нокиа”-гийн гар утастай адил Солонгосын брэнд бүтээгдэхүүн бол савангийн дуурь. Манайд Солонгос олон ангит киноны нэг ангийг нь 100 орчим ам.доллараар худалдаж авдаг телевизүүд байна гээд бод доо. Тэр кинонд олигтой зүйл нэг ч байхгүй. Зүгээр л амьдралын сайхан муухайг тааруухан жүжиглэлтээр харуулсан. Оюунлаг юм ч байхгүй. Тийм учраас манайхан тэрний эсрэг юм хийх хэрэгтэй. Яахав, манай Эрүүл мэндийн яам “Өдөр өдрийн наран”, Батлан хамгаалах яамнаас “Тусгай салаа” гээд солонгосчуудтай адил олон ангит кино хийсэн л дээ. Тухайн салбарын тухай ойлголтыг олон нийтэд тэр дундаа залууст хүргэсэн. “Тусгай салаа” киног үзээд залуус маш их цэрэгт явсан. Манай аймгийн залуучууд явахгүй гээд л уйлж майлах нь холгүй байсан. Манай нэг туслах залуу явахгүй гээд л гүйгээд байсан чинь маргааш нь ачаад явсан. Би “Яв. Эр хүн болоод ир” гэж хэлээд хоёр ч залууг  ажил дээрээ сууж байхад нь л өгөөд явуулсан. Засаг даргын туслах гээд үлдчих гээд байж болно биз. Тухайн үед уурлаад ачигдаж байсан бол харин өнөөдөр хал үзэж халуун чулуу долоосон жинхэнэ эр хүн болж ирсэн. Агентлагийн даргаар ажиллаж байна шүү дээ. Юманд туйлбартай нухацтай ханддаг болчихдог юм байна. Бид ийм л байдлаар залуусын хүмүүжил, боловсролд анхаарал хандуулах ёстой. Тэрнээс биш Солонгос кино шиг өвчин ээрсэн, өнгө мөнгө хөөсөн нэгэн болгож болохгүй. Ирээдүйн эзэд болсон залуусыг бид л бэлтгэж, хүмүүжүүлж дараагийн алхмаа хийхэд нь дэм болох учиртай биз дээ.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
unen heregtee ta ideed uugad tenderiig n avaad ogtson um bn leshdee zasag dargaa odoo emneleg bhgvu ulaan burhan tarhaad ard irged chin hetsuu bhad ooroo ereenii saund suuj bh um aa ereen heden humuusee ter mongooroo tansagluulaal heden ajilchidaa hainan avch yavaad l ta idej uuj hanah boloogvi yu. taniig zondool harlaa ulaanbaatart ochnoon bair suutstai unetei horoolloos 4-5 bair river gardend 7 oroo bair land 200. dansanda ochnon mongo idcheed odoo hanahgvi dahiad shunaj bainuu ta. unen um helsen huntei uher hurtel oshootei bdag shig ta bas ene nevtruulg uneng tani helj bhad hudlaa bid nar hiij bga gj hudlaa helehee bolimoor yum. ichih bulchirhai bainuu. ereenii saund l bj bh un ta. hyataduudad baahan gazar zaraad huu ohindoo baahan gazar avch ogoodch ta setgel chin hanahgvi bnuu. engiin irged bidend zamin udeed ger barihch gazar uldsengvi.
TANII AJILD SAIN SAIKHAN BUKHNII DEEDIIG HUSIYE. NUDEND XARAGDAJ GART MEDREGDEX UURCHLULTUUD IKHEER BII BOLJ BAIGAAG HEN CH UGUISGEHGUI BOLOV UU. HUUCHIN TSAGT NUDEN DEER IRGED ZUDERCH , NUDNEES DALD IKHES DEEDSIIN HETEVCH L TUNTIIDEG BAILEEE SHDEEE HUUHEE GEEE L ULGER SHIG YUM YRIKH BOLJ BGAA SHUU. DAKHIN AMJILT HUSIYE
Хамгийн их уншсан