Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ

Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ

Өчигдөр орой Бага тэнгэрийн аманд Kia Bongo-3, Mercedes Benz G500 загварын машин мөргөлдсөн осол гарч, таван хүн гэмтжээ.

Энэ талаар ОБЕГ-аас "Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны Богдхан уулын Бага тэнгэрийн ам, Дүнжингаравын гудамжны замд ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр 16:59 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын Kia Bongo-3 загварын ачааны автомашин, иргэн Б-ийн Mercedes Benz G500 загварын суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины жолооч 39 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн.  Улмаар иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан 7-38 насны дөрвөн хүн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн" гэж мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан