Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хүүхдүүдийг өдөр унтуулах ой тогтоолтонд нь сайн
Нойр хүний ой ухааныг сайжруулахад хамгийн тустай зүйл гэдэг. Ялангуяа өдрийн цагаар түр дугхийх нь ажилтай хүмүүсийн хувьд эрч хүч өгч, хүүхдүүдийн хувьд сурлагаа сайжруулж, ой тогтоолтоо нэмэгдүүлэхэд нь тус болдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тэгвэл үүнийг дахин баталсан судалгааг Массачусеттсийн их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн. Судлаачид бага насны 40 хүүхдийг судалгаандаа хамруулж, өдөр бүр хоолны дараа тогтмол нэг цаг унтуулж байжээ. Ингэхэд тэдний үдээс хойшхи хичээл болон маргааш өглөөний хичээлдээ оролцох идэвх оролцоо болоод ой тогтоолт бусад хүүхдээс хамаагүй илүү байжээ. Цэцэрлэгт хүүхдүүдийг өдрийн цагаар унтуулдаг нь тэднийг багшаас сурсан зүйлээ хурдан тогтоож, цовоо сэргэлэн байхад нь их тустай байдаг бол сургуульд ороод ирэхээр хичээлдээ яваад өдөр унтах боломжгүй болгодог. Тиймээс бага насны хүүхдүүдээ идэвхтэй, сурлага сайтай болгоё гэвэл өдөр унтуулж байх нь зүйтэй гэж судлаачид зөвлөж байна.
Нойр хүний ой ухааныг сайжруулахад хамгийн тустай зүйл гэдэг. Ялангуяа өдрийн цагаар түр дугхийх нь ажилтай хүмүүсийн хувьд эрч хүч өгч, хүүхдүүдийн хувьд сурлагаа сайжруулж, ой тогтоолтоо нэмэгдүүлэхэд нь тус болдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тэгвэл үүнийг дахин баталсан судалгааг Массачусеттсийн их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн. Судлаачид бага насны 40 хүүхдийг судалгаандаа хамруулж, өдөр бүр хоолны дараа тогтмол нэг цаг унтуулж байжээ. Ингэхэд тэдний үдээс хойшхи хичээл болон маргааш өглөөний хичээлдээ оролцох идэвх оролцоо болоод ой тогтоолт бусад хүүхдээс хамаагүй илүү байжээ. Цэцэрлэгт хүүхдүүдийг өдрийн цагаар унтуулдаг нь тэднийг багшаас сурсан зүйлээ хурдан тогтоож, цовоо сэргэлэн байхад нь их тустай байдаг бол сургуульд ороод ирэхээр хичээлдээ яваад өдөр унтах боломжгүй болгодог. Тиймээс бага насны хүүхдүүдээ идэвхтэй, сурлага сайтай болгоё гэвэл өдөр унтуулж байх нь зүйтэй гэж судлаачид зөвлөж байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
eej
baga angina huuhed odor hicneel orj baigaa bolohoor daancn heregjehgui zuil dew
2013.09.26

















